МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 29./ТАСС/. Бензин экспортлохыг энэ оны наймдугаар сарын 31 хүртэл түр хугацаагаар хязгаарлах тухай шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргалаа.
Энэхүү шийдвэр нь нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад хамаарах бөгөөд өмнө нь үйлдвэрлэгч бус компаниудад хамаарах шийдвэрийг гаргаад байсан юм.
Хөдөө аж ахуйн улирлын чанартай ажлаас шалтгаалан түлш шатахууны дотоодын зах зээлд эрэлт нэмэгдэж буй үед нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор энэхүү арга хэмжээг авлаа хэмээн засгийн газрын тогтоолд дурджээ. Тогтоол өнөөдрөөс буюу 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Өмнө нь ТАСС агентлаг эх сурвалжуудыг эш татан “наймдугаар сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэгчдийн хувьд бензиний экспортыг 1-2 сарын хугацаагаар хязгаарлахаар холбогдох байгууллагууд төлөвлөж байна” гэж мэдээлж байсан юм. Мөн шадар сайд А.Новак мэдээлэл өгөхдөө, шаардлагатай тохиолдолд үйлдвэрлэгчдийн бензиний экспортыг бүрэн зогсоож магадгүй гэж байв.
Эх сурвалжуудын мэдээлснээр, экспортыг зогсоосонтой зэрэгцэн үнийн дээд хязгаарыг өсгөх шийдвэр гаргаж магадгүй бөгөөд энэ тохиолдолд нефть олборлогчдод олгодог демпферийн төлбөрийг тэглэх юм.
Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана

Сэтгэгдэл бичих