Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 39 оюутан суралцахаар боллоо. Тэднийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсэв.

Эдгээр оюутнууд нь Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр герман хэлээр бакалаврын түвшний боловсрол эзэмшиж, эх орондоо 5 жил ажиллах юм. Энэ жилийн хувьд 296 суралцагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг улсуудад суралцуулахаар ажиллаж байгаа юм байна.
Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.gif)

Сэтгэгдэл бичих