ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний хооронд автобензиний экспортод түр хориг тавих шийдвэр гаргаснаа 07 дугаар сарын 28-ны өдөр мэдээллээ.Уг хориг нь зөвхөн автобензинд хамаарах бөгөөд ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад тус хориг үйлчлэхгүйгээр шийдэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд 2024 оны 09 дүгээр сард байгуулсан хэлэлцээрийн дагуу манай улсад шатахуун нийлүүлэх үйл ажиллагаа тогтмол, тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдсэн юм.
Мөн манай улсын автобензиний хэрэглээний 75 орчим хувийг хангадаг “Роснефть” компанитай импортлогчид урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.
2025 оны 07 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд бензин, шатахууны нөөц болон импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой
ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангаас сэргийлцгээе!
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ

Сэтгэгдэл бичих