Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна


7-р сарын 30
10 цаг 10 минут

           Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны авто зам, явган хүний замын засвар, шинэчлэлийн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан, гүйцэтгэгч компанийн төлөөлөл байршил дээр нь ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дулааны улиралд бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэхийг зорьж ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Стандарт, хэмжил зүйн газрын урд талын явган хүний замын засвар шинэчлэлийн ажлын байршил дээр ирээд байна. Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 59.6 км урт явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Ойролцоогоор 220 мянган ам.метр талбайг шинэчилж, 15 туслан гүйцэтгэгч компаниас 14 компани нь өнөөдрийн байдлаар ажлаа гүйцэтгэж байна. Явган замын хувьд өргөн байснаа нарийсах, явган зам явж байснаа тасрах, байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, тус талбай руу оруулж барилгаа барих гээд өмнө нь байсан бүх зөрчлийг бид арилгуулна. Явган замыг стандартад нийцүүлнэ. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байна” гэлээ.

Мөн зогсоол, авто замын төслүүдийг ч явган замын төсөлтэй цогц байдлаар хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 15 байршилд 59.6 км явган замыг шинэчлэхдээ явган замын доод талаар холбооны сувагчлалын болон цахилгааны кабель шилжүүлэх ажлуудыг давхар буюу цогцоор нь хийж байгааг албаныхан онцоллоо.

Б.Бат-Ундрах: Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг гүйцэтгэж байгаа “Цагаан толгойн нуур” ХХК-ийн захирал Б.Бат-Ундрах “Зургаадугаар сард ажил эхэлсэн. Замын урд талын явган замыг дуусгаад хойд талын явган замын ажлыг одоо гүйцэтгэж байна. Ажлын явц 70 орчим хувьтай. Есдүгээр сарын 1-нээс өмнө ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Бараа материалын татан авалт хийгдсэн. Өмнө нь энэ байршилд явган хүний зам өргөн байснаа нарийсах зэргээр буруу төлөвлөлттэй байсан. Түүнчлэн явган хүний замгүй байгууллагын зогсоол барьсан хэсэгт явган хүний замыг 3 метр өргөнтэй стандартаар нь шинэчилж барьж байна” гэв.

Б.Одбаяр: Энэ онд нийслэлийн хэмжээнд 44 байршилд авто зам шинэчилнэ, 37 байршил дээр ажил дууссан

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Офицерын тойргоос Зүүн 4 зам хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч наадмын өмнө шалгарсан тул ажлыг эрчимжүүлж байна. Ажлыг гүйцэтгэхдээ зарим автобусны зогсоолыг явган зам, ногоон байгууламж байдлаар тохижуулж эргэн сэргээх ажлуудыг хамтад нь хийж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил нийт 44 байршилд авто замын ажил хийхээс 37 байршил дээр ажил дууссан. Долоон байршилд наймдугаар сарын 15 гэхэд авто замын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа12 сар 8. 19:5311-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ12 сар 8. 14:47Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.