Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана


7-р сарын 31
12 цаг 44 минут

         Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр тус төслийн холбогдох албаныхан болон  төслийн зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл депо барихаар төлөвлөсөн байршилд ажиллалаа.

Уг төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ондоо багтаан хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтаа зарлаж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан бөгөөд депогийн бүтээн байгуулалт хийх газрын гэрчилгээ бэлэн болсон аж.

Метроны төслийн ач холбогдлын талаар Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр “Улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй байх юм. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннель хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн метроны өртөө, зогсоол нь 170 метр урт, 25 метр өргөн, доошоо гурван давхар байгууламж байх юм. Тодруулбал, B1 давхартаа зорчигчдын тав тухыг хангахуйц үйлчилгээний талбай, B2 давхарт үйлчилгээний тоног төхөөрөмж, сервер, дохиолол холбоо, эрчим хүчний удирдлагын самбар зэрэг техникийн хэсэг байх бол B3 давхарт хонгилын хэсэг байрлана. Хөдлөх бүрэлдэхүүний тухайд техникийн тогтоосон хурд 80 км/цаг, дундаж хурд 36 км/цаг төдийгүй дээд хурд 100 км/цаг байхаар тооцоолсон. Ингэснээр метроны шугам нэг эцсээс нөгөө эцэс хүртэл 36 минут явах буюу бүтэн рэйс хийхэд 72 минут шаардах юм. 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Духуа инженеринг” ХК-ийн Механик зураг төслийн инженер Ким Жин Нам “Нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ. Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Удирдлагын хэсгээс метрог бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ. Метро нь трассын дагуу яваад баруун талын эцсийн зогсоол болох Толгойтоор эргэж, зүүн талын депо дээрээ ирж, угаалга, засвар үйлчилгээндээ ороод зогсоолдоо байршихаар төлөвлөлт хийсэн” хэмээлээ.

Улаанбаатар метро төслийн хонгилыг ухах TBM /Tunnel boring machine/ машины тухайд 30 метрийн урттай. Нийт 13 TBM ашигласнаар 2030 онд тухайн төслийг ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Уг машин газар доогуур 25 метрийн гүнд өрөмдлөг хийж, хонгилын хана хийх боломжтой. Мөн хотын суурьшлын бүсэд өрөмдлөг хийх учраас газрын гадарга дээр чичиргээ мэдрэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа12 сар 8. 19:5311-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ12 сар 8. 14:47Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.