Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр нийслэлээс төлөвлөж, Туулын хурдны зам барих тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан гэдгийг долоодугаар сарын 23-ны өдөр мэдээлж байсан. Тэгвэл тус компанитай гэрээний хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд хурдны зам барих бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхэллээ. Тухайлбал, газар чөлөөлөлтөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91 нийт 115 нэгж талбар өртөж байгаа. Үүнээс эхний ээлжийн ажил хийгдэх 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөллөө. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.
Туулын хурдны замыг 2028 оны наймдугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Мөн Туулын хурдны замтай холбогдох Шинэ тойрог замын Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэж буй. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам ашиглалтад орсноороо түгжрэлийг 40 орчим хувиар буулгах тооцооллыг мэргэжилтнүүд хийгээд байгаа билээ.
Facebook
Twitter
Youtube


Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих