Ноён солиотын “салхитай намтар”


8-р сарын 8
9 цаг 07 минут

       Олны сэтгэлд гүн шингэн үлдсэн нэгэн киноны үйл явдлыг бодолдоо тээгээд, нэгэн эрхэм хүмүүний амьдралын үнэтэй цаг хугацаагаар зочлохоор алхаж буй нь миний хувьд азтай тохиолдол байлаа. “Тайз дэлгэцэнд бүтээсэн дүрүүдээ би тоолж үзээгүй ээ, “тоо гүйцээх” гэж байгаа биш” гэж хээвнэг ярих хүн бол жүжигчин Д.Бямбацогт. Түүний албан ёсны намтарт нь тэмдэглэгдээгүй “намтар” нь их сонирхолтой. “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг дүрээрээ олонд танигдсан түүнтэй ярьж хөөрч суухад ёстой л “салхилуулж байна даа” гэж бодогдмоор ч ярьсан түүх нь бодитой бас “солиотой”.  

Тэрээр нэг удаа эхнэртээ “Миний амьдралд нэгдүгээрт урлаг, хоёрдугаарт тамхи орно” гэсэн гэдэг. Харин эхнэр нь “Би чиний амьдралаас хааччихсан юм бэ, бас ээж чинь хаана нь орох вэ?” гэхэд “Эх хүн гэдэг миний хувьд бурхан шүтээн учраас би дугаарлаж чадахгүй ээ. Бурхан шүтээнээ дээдэлдэг болохоос дэс дугаарлах утгагүй. Чи ч эх хүн” хэмээн “солиотой цэцэн” хариулсан гэдэг.

Тэр урлагийг тэгж шүтээнийхээ араас бусад эрхэм зүйлсийнхээ тэргүүн эгнээнд тавьж иржээ.“Урлаг бол миний нэгдүгээр зорилго. Дүрээр минь ард түмэн мэдэж байна гэдэг сайхан.Би оюун санааны хийгээд сэтгэлгээний, өөрөөсөө тэс өөр дүр бүтээчих юм сан гэж бодож явдаг” хэмээн ярьсан удаатай.

Түүний жүжигчин болсон хувь заяа кино шиг “солиотой”. Гол дүрийн хүсэл зорилго бүтэлгүйтсэн ч зөрчил тэмцэл дундаас зүтгэсээр мөрөөдөл нь биелдэг сонирхолтой эрчимтэй үйл явдал дүүрэн “солиотой гоё кино” байдаг даа. Тийм л хувь заяаны ээдрээ эргүүлгийг туулан байж жүжигчин болжээ. Үүнийг солиотой хүн л албан ёсны намтартаа тэмдэглэнэ үү гэхээс ийм “солиотой намтрыг” сонсдог л биз дээ. Кино шиг тодоор ярьж өгье.

Үзэгдэл-1: “Түүний гэр бүлд урлагийн хүн байгаагүй аж. Нагац ах Цэвээнбаатар нь л Соёлын ордны эрхлэгчээр ажилладаг, янз бүрийн ардын хөгжим тоглодог хүн байлаа. Гэртээ янз бүрийн хөгжим авч ирнэ. Д.Бямбацогт өглөө гэрээсээ гараад шууд тэднийд ороод  шанз, ёочин, ятга, лимбэ зэрэг хөгжмийг нь хангинуулж өгнө. Цэвээнбаатарын ээж нь Бямбацогтын ээжийн төрсөн эгч нь. Бямбацогт “хөгшин ээж” гэж дуудна. Хөгшин ээж уурлахгүй, хааяа “ямар муухай дугардаг юм бэ?” гээд л цайгаа нүдээд сууж байхыг тэр өнөө хэр тод санадаг. Заримдаа “наад хөгжмөө гэртээ аваад ор” гэнэ. Ингэж л тэр урлагт дурлах, анх танилцах зам нээгдсэн байна.

Үзэгдэл-2: “Ноён Солиот” арван жилээ төгсөөд кино драмын ангид орох хүсэлтэй байсан хэдий ч элсэлт авдаггүй жил(1984он) таарч мөрөөдөл нь мухардана.Гадаад явмаар санагдаад, инженер техникийн ангид математикийн хичээлээр суурилаад шалгалт өгсөн ч элсэлтийн шалгалтын үеэрээ хуулж байгаад хөөгдөж гарна. Гадаа нь хайрт хүүгээ үргэлж дэмжин, тусалж байдаг ээж нь модны сүүдэрт хуушуур бариад хүүгээ хүлээж суугааг хараад ихэд гунина. Тэр мөчийг Ноён солиот насан туршдаа мартахгүй.

 Ээж нь “яасан миний хүү” гэхэд “өндөглөчихсөөн” хэмээн тойруухан үгээр хариулчихваа. “Тэр нь юу гэж байгаа юм?” гэхээр нь “онц авсан” гээд л өнгөрүүлжээ.

“томоогүй хүүхэд байж дээ” гэж бүтэлгүйтлээ хуучлан суух “Ноён Солиот”-ын сонирхдог, дуртай хичээл нь спорт хөгжим, олон нийтийн ажил, уран зохиол, монгол хэл. Харин геометр, физик, математикийн хичээлдээ муу учир дургүй.

Үзэгдэл – 3: Түүний хүүхэд насны “солиотой үзэгдлүүд” маш хурдан жирэлзэн хөвөрнө. Үймүүлээд, охидын үснээс татаж суух энүүхэнд. Энэ бол түүний төлөвшиж, хөгжөөгүй гэнэн насных нь дурсамж.

Үзэгдэл-4: Бүтэлгүйтсэн тэрээр төмөр замын техникумд орлоо. Хавар цэрэг татлагын үеэр гэнэт явмаар санагджээ. Сургуульдаа ч хэлэлгүй шууд үсээ хусуулаад Салхи Дамбий шиг гэнэтхэн “мордон” салхилчихжээ. Тэгээд Халхын голын хилийн цэргийн ангид алба хаахаар боллоо. Ээж нь ч “нэгэнт явж байгаа юм чинь аавынхаа алба хаасан хилийн цэрэгт очихгүй юу даа” гэж хэлсэн байж.

Ачааны машин дээр суугаад Мэнингийн талаар гурван хоног явав. Цэргийн гурван жил түүний хувьд амьдрал үзүүлсэн, ухаарал хайрласан он жилүүд байв. Аавын минь амьдралынхаа үнэт хором мөчийг энд өнгөрүүлсэн гэж бодохоор дотно мэдрэмж бас төрнө. Хилээ хамгаална гэдэг юутай аз завшаан болохыг тэр үнэтэй цагаа хугацаа өөрт нь ч мэдрүүлжээ.

Сүмбэрийн баруун талд байх Хамар давуу руу үргэлж хараастай. Ээж, ахыгаа эргэж ирэхийг хүлээгээд л... 

Тэгтэл ээж нь нэг өдөр хүүгээ эргэж ирнэ. Хөвөнтэй дээл өмсчихсөн, дэндүү дотно, өөр хэн ч орломгүй тэр их хайр агуулсан тэр богинохон хугацааны уулзалт үнэтэй агшин болж үлдэв. Ээж нь 20 хайрцаг “сигарет” тамхи авчирж өгч. 

Үзэгдэл-5: Улмаар барилгын цэргийн 0119 дүгээр ангид шилжиж тэнд цемент үүрээд, гагнуур хийн, апалк зуураад арматур зангидаад барилгачин хүний хийх бүгдийг нь л хийв.  “Качгар” /уурын зуухны галчийг оросоор кочегар гэхийг ийнхүү дуудаж хэвсэн байлаа/ ч хийж үзэв.

Үзэгдэл-6: Барилгын цэргийн ангийн байлдагч байхдаа гэнэт шийдэн цэргээс оргож, хотод ирээд Багшийн дээдийн драмын ангид шалгалт өгөөд тэнцсэн хувь заяаны эргэлт. Ахынхаа томдсон хүрмийг өмсөөд л. “Ингээд л миний урлагийн амьдрал эхэлсэн юм даа. Хүний хувь тавилан гэж байдаг юм байна лээ. Урлаг бол миний туулах ёстой зам яах аргагүй мөн гэж бодож явдаг даа хэмээгээд хөнгөн санаа алдан суух бидний ярилцлагын уулзалтын дүрс орж ирнэ.

Үзэгдэл-7: Энэ бол миний төсөөлөлдөө бүтээсэн киноны үзэгдлийн хамгийн оргил хийгээд гайхалтай цаг хугацаа. Амьдралаас нь  урлаг хэмээх орон зайг ялгаж салгахын аргагүй “Ноён солиот”-ын хувьд мөн тийм л агшин байх нь гарцаагүй. Энэ бол түүний төрийн, ард түмнийхээ их хайр хүндэтгэлийг хүлээж Монгол Улсын гавьяат жүжигчин болсон агшин.

Тэрээр гавьяат жүжигчин цолоо энгэртээ гялалзуулан гарч ирээд “ Өнө эртний өвөг дээдсээс минь бидэнд өвлөж уламжилж ирсэн төрийнхөө хишгийг хүртлээ. Энэ эрхэм хүндтэй цолыг аваасай гэж хүссэн маш олон хүн байсныг сүүлийн үед мэдэрч байгаа. Их сонин байдаг юм байна лээ. Дуугарч болохгүй. Дуугарахгүй байж болохгүй. Тиймээс энэхүү эрхэм шагналыг хүртсэнд чин сэтгэлээсээ баярлаж суугаа уран бүтээлийг минь шимтэн үздэг урлагт хайртай намайг дэмждэг монголын ард түмэндээ мэхийн ёслъё.

Энэ агшинд тэнгэрт байгаа аав, ээжийгээ, багш нар маань бодогддог юм билээ. Аав ээжийнхээ захиасыг зах зухаас нь биелүүлж яваа юм бол уу гэж дотроо бодож байлаа.

 Аав ээж минь “Миний хүү олонтойгоо яваарай” гэдэг байсан. Миний тэнгэрт байгаа багш соёлын тэргүүний ажилтан агуу найруулагч Г.Доржсамбуу, Л.Лхасүрэн хоёр багш маань намайг тэнгэрээс харж байгаа байх. Багш нар маань “Уран бүтээлч хүнд шагнал хэзээ ч оройтдоггүй юм” гэж бидэнд сургасан. Багш нар маань хэлсэн үг үнэн байна хэмээн сэтгэлийн хөгийг хөвөлзүүлээд л Ноён солиот маань Сүхбаатарын талбайгаас ард түмнийхээ их хайр хүндэтгэлийн дунд “хун цагаан” машинаа унаад л одсон юм. 

Ёстой л “солиотой кино” шиг намтар. Харин одоо түүний сэтгэлийн гүнээс сэвэлзэх ухаарал, уярлаар хөглөсөн халуун дулаан ярианд“салхилцгаая”.

Аав нь “Миний хүүгийн толгойд байгаа байгаа зүйлийг хэн ч авч чадахгүй ээ” гэж хэлдэг байсныг тэрээр дурсан ярьсан юм. Би энэ үгэнд итгэдэг,мэдээж цаг хугацаа намайг хүлээхгүй. Өдөр өдрөөр нэг үс бууралтаж, нүүр минь үрчлээтнэ. Үрчлээтээд бууралтсан ч би жүжигчин гэх үнэ цэнээ алдахыг хүсдэггүй гэж Салхи Дамбий маань “халуун элгэний салхиа” сэвэлзүүлэв.

“Урлагт хөл тавих замыг нээсэн, урлагийн хүн байх төлөвшлийг надад суулгасан  ачит багш нараа дурсахгүй байхын аргагүй. Бас аз жаргал, зовлон гунигийг хамт хуваалцсан, дахин давтагдашгүй олон дурсамжийн минь эзэн ангийн нөхөд минь” гэх үгсийг нь сонсоод суух нээ сэтгэлийнх нь гүнээс халуун дулаан яриа уянгалах аж.

Намайг гар дээрээ тосож авсан хүн бол Монголын театр урлагийн нэрт найруулагч Г.Доржсамбуу багш юм. Би энэ хүний ач гавьяаг хэзээ ч мартдаггүй. Нэг муу “халагдах цэрэг” оргон байж шалгалт өгөөд очиход олон хүүхэд дундаас намайг тосон авсанд нь баярладаг. Багштайгаа л учрах хувь тавиландаа баярлаж явдаг даа. Нэг жилийн дараа багш маань гадаад руу мэргэжил дээшлүүлэхээр мордсон юм. Тэгээд бид Б.Лхасүрэн багшийн гар дээр шилжиж очсон юм. Мэргэжлийнхээ шалгалт дээр онц авсан болохоор бусад шалгалтаасаа чөлөөлөгдөж байлаа. Ээждээ энэ тухай дуулгахад надаас илүү баярлаж билээ хэмээнэ.

“Ноён солиот” амьдрал дээр ийм сэтгэл уян нэгэн аж. “Би багш нараасаа “урлагт зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэ” гэсэн зарчимч чанарыг өвлөж авах учиртай байсан юм болов уу. Яг үнэндээ багш нарынхаа тухай ярихаар сэтгэл огшоод байдаг юм. Өнөөдөр урлагт зүтгэж яваа минь багш нарынхаа төлөө амьдарч яваа мэт боддог. Багш нарынхаа төлөө гэхээр үр хүүхдийг нь харж хандаад байгаа гэсэн үг биш, үзэл бодлыг нь хамгаалж яваа ухаантай юм уу даа. Хоёр өөр арга барилтай хүн намайг бий болгосон. Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, С.Өлзийхүү, Д.Хүрлээ, Энхзаяа, нар маань  миний ангийн нөхөд. Олон сайхан дурсамжийг хамдаа бүтээсэн дээ” гэх түүний ярианаас салахын аргагүй амттай санагдаж байв.

Гэвч “Ноён солиот”-ын амьдрал дардан байсангүй. Хэдэн олон ангит кино мэт, анги болгон нь адармаатай ээдрээтэй “солиотой кино”-той зүйрлэмээр.

“Ноён солиот” киноныхоо Паанаг шигээ тэр архи ууж, гуларч явсан удаатай.Хүний л амьдрал хойно алдаа оноо ээлжилж, Ноён солиот маань солиорч ч үзжээ.Энэ бол түүний албан бус намтрын хамгийн бараан өнгөтэй хуудсууд.

Тэрээр энэ нийгмийг ойлгох гэж арав гаруй жилийг алдсан гэх. Гурван ч удаа осолд орж, үхэхээс бусдыг үзсэн гэнэ.Нэг удаа Тив тэнгэр бөөгийн дүрийг бүтээх гэж Хөвсгөл явах замдаа осолд орж байжээ. Удаад нь“Ноён солиот”киноны Паанаг шигээ архи ууж, гуларч явах болж. Тэрээр энэ тухайгаа ийнхүү ярьсан юм.

“Нэг хэсэг сэтгэл санаагаар унаж ууж явсан үе бий. Үнэхээр няцмаар, цөхөрмөөр үе байдаг юм шүү. Урлагаас хөндийрч “Яавал ч яаг, миний амьдрал хэнд хамаатай юм” гэж бодож явах амархан юм билээ. Дээвэр дээрээс борооны ус дусалдаг шиг уруудсан амьдрал доошоо яваад л байдаг юм. Арчаагаа алдсан шүү. Ажлаасаа гарч өөр зүйлд зорьж, нөгөөх нь бүтэлгүйтэж, сэтгэлийн асуудалд орооцолдож, их алдсан. Харин урлаг эргээд л намайг босгож ирсэн. Тэгээд л “Өнгөт инээд”-ийн тоглолтонд оролцож байлаа” хэмээв.

“Ноён солиот” үнэхээр ч шударга шулуун, өөрийнхөөрөө нэгэн ажээ.Тэрээр ярихдаа “Би алдаанаасаа амьдралын ухааныг олсон, ойлгосон. Ганц олдсон амьдралдаа сайхан амьдарна гэдэг өрөөсгөл ойлголт. Хамгийн гол нь өөрийнхөөрөө амьдарч явбал бол оо. Би өөрийгөө хувьтай хүн гэж баярлаж боддог. Урлагтай амьдралаа холбосон. Урлаг ч намайг хаяагүй ээ гэв.

“Би хайрыг ингэж боддог юм. Хайр гэдэг өөрийн эрхгүй сэтгэлээс минь гадагшилж байгаа, бусдын төлөө зовж байгаа зовнил ч юм шиг. Хайр олон янз. Сэтгэлийн хайр байхад амьдралын эрхээр нийлчхээд дасаж амьдарч байгаа хайр ч байна. Салсан холдсон ч гэсэн хайр байж л байдаг. Энэ үгс цаанаа л утгатай санагдаж, өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг түүнийг “солиотой” болгодог сэтгэлийн эрх чөлөөг нь хүндэтгэхээс аргагүйд хүрч билээ.

“Ноён солиот” намтар баян эр хүн юм. Алдаа оноо, урлагтай холбогдсон намтар түүх, өөрийн гэсэн үзэл бодол, хээгүй салхитай зан төрх гээд үнэхээр байгалиас заяасан “солиотой жүжигчин” юм.

Эх сурвалж: П.АМГАЛАНБАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа12 сар 8. 19:5311-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ12 сар 8. 14:47Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.