Дэлхийн спортын наадам Чэндү хотноо эхэллээ


8-р сарын 8
9 цаг 14 минут

       ЧЭНДҮ, 2025 оны наймдугаар сарын 8 /Xinhua/. Дэлхийн 12 дугаар спортын наадам Чэндү хотын “Тяньфу” олон улсын хурлын төвд албан ёсоор эхэлснийг Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Шэнь Ичин пүрэв гаргийн орой зарлалаа. 

Азидаа хамгийн томд тооцогдох дан модоор барьсан байгууламж болох 430 м өндөр “Tianfu Roof” байгууламжид болсон нээлтийн ёслолыг 10 мянга орчим үзэгч үзэж сонирхжээ. Энэхүү ёслолд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар мөн оролцов.

Хятадын усан цанын тамирчин Сюй Лу, Алу Шиаобо нар тэмцээний галт бамбарыг барин усан дээгүүр гулгасан цаг мөч нээлтийн ёслолын оргил үе байлаа. Дараа нь Сюй, Алу нар нуураас урсах ус мэт хэлбэртэйгээр зохион бүтээсэн наадмын тогоог асаахад тэнгэрт олон өнгийн салют буудуулан ёслолын буудлага хийжээ.

Наймдугаар сарын 7-17-ны хооронд “Хил хязгааргүй спорт, тоо томшгүй гайхамшиг” уриан дор зохион байгуулагдах дэлхийн 12 дахь удаагийн спортын наадам нь Хятадын эх газарт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Чэндү хотод 2023 онд Дэлхийн оюутны спортын универсиад наадмыг амжилттай зохион байгуулсны дараа энэхүү тэмцээнийг явуулж байна.

Тэмцээний түүхэнд хамгийн олон тамирчин оролцох Чэндүгийн дэлхийн спортын наадамд дэлхийн 116 улс орон, бүс нутгийн 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Хятад улс мөн тэмцээний түүхэн дэх хамгийн өргөн баг бүрэлдэхүүнээ илгээсэн бөгөөд нийт 489 гишүүний 321 нь тамирчид юм.

ОУОХ-ны тэргүүн Кирсти Ковентри тамирчид, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчдэд дүрс бичлэгээр дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ. “Хятадын зохион байгуулагчдын мэргэжлийн ур чадвар, найрсаг зочломтгой зам, гайхалтай сайн зохион байгуулалтад талархал илэрхийлье. Хятадын Олимпын хороо, спортын байгууллагууд, орон нутгийн эрх баригчдад тууштай дэмжлэг үзүүлсэнд, мөн Чэнду хотын оршин суугчид болон сайн дурын ажилтнуудад хувь нэмрээ оруулсанд нь талархаж байна” гэж тэрбээр хэллээ.

Х.Перуренагийн хувьд хэлсэн үгэндээ “бүх хүлээлтээс давсан” хэмээн Чэнду хотыг сайшаан магтжээ. “Та бүхний алсын хараа, уйгагүй хичээл зүтгэл, Дэлхийн спортын наадмын үнэлэмжид гүнээ итгэсэн итгэл үнэмшилд баярлалаа” хэмээн тэрбээр тэмдэглэн хэлсэн байна. Энэхүү наадмыг зохион байгуулахад зориулахад зориулан шинэ байгууламж бариагүй бөгөөд зохион байгуулагчид Универсиад наадмын үеэр ашигласан байгууламжуудыг сайжруулан ашиглаж байгаа ажээ. 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?53 минут 57 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 33 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 41 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 43 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 48 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 53 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 57 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов8 цагийн өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх8 цаг 3 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 47 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 51 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 55 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 58 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна10 цагийн өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ6 сар 9. 13:15Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна6 сар 9. 13:12УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна6 сар 9. 13:02Булган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ6 сар 9. 12:59Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.