С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг


8-р сарын 8
12 цаг 18 минут

       Хичээл сургууль эхлэх үеэр нэгдүгээр ангид орох зургаан настнуудынхаа сэтгэл зүйд эцэг эхчүүд хэрхэн анхаарах ёстой талаар хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэл судлалын доктор (Ph.d) С.Хулантай ярилцлаа.

-Намар болж хичээл эхлэх үед нэгдүгээр ангид орж буй хүүхдүүд шинэ орчинд дасах хүртлээ айх, ичих гэх мэт асуудал тулгардаг. Эцэг эхчүүд энэ тал дээр яаж анхаарах хэрэгтэй вэ?

-Наадмын дараа намар гэдэг шиг есдүгээр сарын 1 болох гээд хичээл сургуулийн ажил ид өрнөж байна. Мэдээж, эцэг эхчүүд хүүхдийнхээ

бэлтгэлийг хийж байгаа байх. Ингэхдээ бид дөрвөн төрлийн бэлтгэлийг хийх ёстой байдаг. Нэгдүгээрт, хичээлийн хэрэгслүүд, хоёрдугаарт, хувцас хэрэглэл, гуравдугаарт, эрүүл мэндийн болон аюулгүй байдлын бэлтгэл байдаг. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд цэцэрлэгийн хүүхдээс ямар ялгаатай байдаг вэ гэхээр ямар нэг асуудал гарвал аав ээжийнхээ утасны дугаарыг заавал мэддэг байх хэрэгтэй.

Мөн 101,102 гэх мэт цагдаагийн байгууллагын утасны дугаарыг заавал мэдэж байх ёстой. Өөрийнхөө овог нэр, анги удирдсан багшийнхаа нэрийг бас мэддэг байх хэрэгтэй. Гараас гарт гэдэг дүрмийн дагуу ангийн багш нар сурагчдаа 10 нас хүртэл нь эцэг эхчүүдийн гарт өгөх ёстой байдаг. Гэтэл бодит байдал дээр нэг багш 40 хүүхдийг хариуцахад хүндрэлтэй. Тийм учраас аюулгүй байдал талаасаа бэлтгэл маш их хэрэгтэй. Мөн нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдсыг төрүүлдэг. Гэтэл сэтгэл зүйн талаасаа бэлтгэл сайн байвал аав ээжүүд маань ч санаа зовох зүйлгүй болно. Ямар ч зүйлд дасан зохицох хугацаа 1-3 сар үргэлжилдэг.

Өглөө эрт босох, өдөр унтахгүй байх, сургуулийн дүрмүүд, хичээл хийх гэх мэт хүүхдэд шинэ зүйлд дасан зохицох шаардлага үүсдэг учраас үүнд маш их эрч хүч зарцуулагдана. Энэ үед хүүхдийнхээ биеийн дархлааг маш сайн дэмжих хэрэгтэй. Нойроо сайн авч, эрт унтуулж тархийг нь амраах гэх мэт эрүүл мэнд талаасаа анхаарах зүйл маш их байдаг.

-Хамгийн сүүлд анхаарах ёстой зүйл нь сэтгэл зүйн бэлтгэл үү?

-Тийм ээ. Хамгийн сүүлд бэлдэх зүйл нь сэтгэл зүйн бэлтгэл. Эцэг эхчүүд хүүхдүүд маань яах болоо л гэж бодоод байдаг. Тэгтэл эцэг эхчүүд өөрсдөө сэтгэл зүйн бэлтгэлээ хийхээ мартчихдаг. Энэ нь эргээд хүүхдийн сэтгэл зүйн байдалд нөлөөлөөд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, “Битгий тийм зүйл хийгээрэй. Багш чинь загнана шүү. Найзуудтайгаа муудалцаж болохгүй шүү. Танихгүй хүн таарвал юм ярьж болохгүй шүү” гэх мэтээр хүүхдээ айлгаад байдаг.

Мөн “Даалгавраа хийхгүй бол хүүхдүүд чамайг шоолно ш дээ” гэх мэт алдаа хийвэл л болохгүй юм шиг зүйл хэлэх нь түгшүүр төрүүлдэг. Тэгэхээр хүүхдийнхээ дасах процесст эергээр нөлөөлөх хэрэгтэй. Үүнийг нэг шатаас нөгөө шат руу өгсөж байгаа даван туулах ёстой зүйл гэж харах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд маань хүүхэд нь нэгдүгээр ангид орох нь маш их ачаалал нэмэгдэж байгаа гэдгийг ойлгодоггүй, хүүхдээ л бодоод байдаг. Өөрсдийнхөө ажил амьдралын ачааллыг яаж тэнцүүлэх ёстойгоо заримдаа мартчихдаг, анзаардаггүй. Хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх, авах, гэрийн даалгавар хийлгэх, орой эрт унтуулах гээд энэ бүх зүйл нь ажлынх нь нэг хэсэг байх ёстой. Бас эцэг эхчүүд ажлын ачаалал их байгаа үедээ стрессээ хүүхдэдээ гаргах үе байдаг. Үүнээс болоод хүүхэд маань хичээлдээ явах дургүй болчихвол ирээдүйд нь нөлөөлнө.

-Зарим хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжил хожуу эхэлж байна гэх асуудал сүүлийн үед гарах боллоо. Тэгвэл энэ тохиолдолд яаж анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ жил болон ирэх жил сургуульд орж буй зургаан настнуудын хувьд ковидын үед төрсөн, өссөн хүүхэд байгаа. Тэр үед нь нийгмийн харилцаа алдагдсан. Үүнийг дагаад хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжил хоцрогдсон гэх асуудал сүүлийн үед яригдаж байна. Зарим багш нар авиагаа ч хэлж чадахгүй хүүхдүүд нэгдүгээр ангид орж ирж байна гэж хэлж байна. Энэ нь нэг багшид ногдож байгаа ажлын ачаалал их байдгийн дээр хоцрогдолтой хүүхдүүд ороод ирэхээр багшийн хувьд хэл яриа, танин мэдэхүйн талаас бүгдийг нь нөхөх боломжгүй байдаг. Ийм асуудал сүүлийн жилүүдэд яалт ч үгүй тулгараад байна. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийг хэл яриа, танин мэдэхүй, анхаарал төвлөрөл, ой тогтоолт, нийгэмшихүй гэсэн таван чадамжаар үнэлдэг. Тийм учраас хэл яриа нь ямар түвшинд байна, анхаарал нь төвлөрч байна уу, босож гүйгээд байна уу, нийгэмших тал дээр өөрийгөө илэрхийлж чадаж байна уу гэх дээрх таван үзүүлэлтээр нь хүүхдээ анзаарах хэрэгтэй. Эдгээр чадварыг нь нөхөх сургалтууд ч бий.

Жишээ нь, нэг ширээнд сууж байгаа хүүхэд ширээг нь хөдөлгөөд байвал яах ёстой вэ, ариун цэврийн өрөө ормоор байгаа бол багшдаа юу гэж хэлэх ёстой вэ гэх мэт жижиг дадлуудыг суулгаж өгөх ёстой.

Өмнө жил надаас зөвлөгөө авч байсан хүүхэд ангийнхаа хүүхдэд маш их гомдсон гэж хэлж байсан юм. Яагаад гэсэн чинь газар унагаасан балыг нь авч өгтөл нөгөө хүүхэд нь “баярлалаа” гэж хэлээгүй юм байна. Гэтэл нөгөө хүүхдэд хэн нэгэн тусалбал “баярлалаа” гэж хэлэх ёстойг зааж өгөөгүй байж магадгүй. Дотроо баярласан ч байж магадгүй. Бие засмаар байгаагаа багшдаа яаж хэлэхээ мэдэхгүй явсаар гэртээ ирсэн тохиолдол ч байна. Тийм учраас сургуулийн орчинд биеэ яаж авч явах вэ гэдэг дадлуудыг зааж өгөх хэрэгтэй.

-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуулиас нь ирэхэд “Багш нь загнасан уу” гэж асуух нь хүүхдийн сэтгэл зүй, харах өнцөгт нөлөөлдөг гэсэн яриа байдаг. Тэгэхээр хүүхдээсээ юу асуух нь хүртэл чухал байх нь ээ?

-Эцэг эхчүүд хүүхдүүдээсээ “Багш нь загнасан уу, юу хэцүү байсан бэ” гэж их асуудаг. Үүний оронд “Өнөөдөр хэнтэй танилцсан бэ, өнөөдөр юу сурсан бэ, юу нь чамд сонирхолтой байсан бэ” гэх мэт нээлттэй асуултыг асуух хэрэгтэй. Дээрээс нь олон хүүхэдтэй харьцаж байгаа багшийн хувьд тодорхой хэмжээний шаардлагуудыг ээж аавуудад хэлдэг. Гэтэл үүнийг сонсонгуутаа шууд хүүхдээ загнаад эхэлдэг. Тэгэхээр эдгээр зүйлийг хэцүүгээр битгий хүлээж ав. Бас битгий санаа зов. Аав ээжүүд өөрсдөө сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хийчихвэл хүүхдэд стресс үүсэх нь бага байдаг. Тэгэхээр хамгийн чухал нь аав ээжийн сэтгэл зүйн бэлтгэл байдаг гэдгийг ойлгоорой. Одоо бэлдэх бүтэн сарын хугацаа байна.

Орой болгон нэг дадал сургаад байвал хичээл ороход бэлтгэлээ хангасан, юу тохиолдвол яах вэ гэдгийг ойлгосон байна. Хүн тодорхойгүй байдлаас л айдаг. “Одоо багш намайг олон хүний өмнө загнавал яана аа” гэсэн ойлголтыг хүүхдэдээ битгий төрүүлээрэй. Хамтдаа сэтгэл зүйн бэлтгэлээ хийгээд, үсэглэлийн баяраа аз жаргалтайгаар хийгээрэй гэж эцэг эхчүүддээ хэлмээр байна.

Эх сурвалж: Г.Балгармаа DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг ирэх жилийн Улсын наадам үзэхийг урилаа12 сар 8. 19:5311-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ12 сар 8. 14:47Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…12 сар 8. 14:34“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12 сар 8. 12:12Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав12 сар 8. 10:48АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 8. 10:40Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ12 сар 8. 9:54Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа12 сар 8. 9:50Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.