Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа


6-р сарын 20
17 цаг 51 минут

       Төрийн банкны Бизнес инкубатор төв МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парктай хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, технологи, инновац шингэсэн шинэ санаа, бизнесийг хөгжүүлэх, туршлага хуваалцах зорилго бүхий энэхүү чуулга уулзалтад нийслэл, орон нутгийн 100 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.

Чуулга уулзалтын эхний илтгэлийг “Ember cyber service“ ХХК-ийн ерөнхий захирал, Доктор (Ph.D) Б.Жавзандорж танилцууллаа. Тэрээр “Бизнесийн орчин дахь хиймэл оюун ухааны зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хиймэл оюуныг ажил, бизнестээ ашиглах боломжийн талаар танилцуулсан нь онцлог байв. Өгөгдөлд суурилсан хиймэл оюуны технологи хөгжихийн хэрээр аюулгүй байдал нь дэлхий нийтийн анхаарлыг татах болсныг тэрбээр хэлж байсан.

Харин “Urgana” брэндийн үүсгэн байгуулагч “Юргана индастри“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам уламжлал-технологийн ололт амжилтаас төрсөн “Urgana” брэндийнхээ түүхэн замнал, брэнд бүтээсэн туршлагаас хуваалцав.

Арга хэмжээний төгсгөлд “Science cafe” хэмээх нэрээр олонд танигдсан “Сапиожен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Анар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт, түүнийг шийдвэрлэх арга зам, шинэ санааг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэх арга туршлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чуулганд оролцогч эмэгтэйчүүдэд шийдэл санал болгосон хөтөлбөрийн онцлох хэсгүүдийн нэг байв.

Энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь Төрийн банк, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн хамтран зохион байгуулсан “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бойжуулах хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаатай давхацсанаараа мөн онцлог байлаа.

Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн  гурав дахь хөтөлбөр болох “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бойжуулах хөтөлбөрт 30 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж, тэд чуулга уулзалтын үеэр сертификатаа гардаж авсан.

Төрийн банкны Бизнес инкубатор төвийн хувьд, тогтвортой, ногоон ирээдүйг цогцлоох зорилтын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна. Өнгөрсөн онд гэхэд, Бизнес инкубатор төвийн сургалтад 32,500 гаруй бизнес эрхлэгч хамрагдсанаас 30 орчим хувь нь бойжуулах хөтөлбөрт хамрагдаад байна.

Мөн СЭЗИС-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролд зориулж, 10 цахим хичээл бэлтгэн, банкны веб сайтад байршуулаад байна. Хэрэв та хичээлүүдийг үзэх бол энд дарна уу.

                                  Итгэл төгс – Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү1 цаг 37 минутын өмнө2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ1 цаг 42 минутын өмнө34 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ2 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа4 цаг 1 минутын өмнөТөрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө4 цаг 11 минутын өмнө“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”4 цаг 23 минутын өмнөТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав4 цаг 29 минутын өмнөНҮБ-тай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов4 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн4 цаг 43 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа12 сар 10. 16:35“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ12 сар 10. 16:30ТБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 10. 16:26Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана12 сар 10. 16:22Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч биржийн арилжаа идэвхжив12 сар 10. 16:19УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ12 сар 10. 16:15У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай12 сар 10. 16:11Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ12 сар 10. 16:08Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ12 сар 10. 13:45Төсвийн ерөнхийлөн захирагч нарт орлого бүрдүүлэлтийг сайжруулж, зардлаа танах дараах үүрэг чиглэлийг өглөө12 сар 10. 13:41Томуу, томуу төст өвчин “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна12 сар 10. 12:25АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 10. 12:21Тендер зарлалгүйгээр 178 сая төгрөгийн санхүүжилт олгосон хэрэг шүүхэд шилжлээ12 сар 10. 12:18Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг чиглэл болгов12 сар 10. 12:12Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо12 сар 10. 10:26УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав12 сар 10. 10:13ӨБХ: Тэтгэвэр, тэтгэврийн зээлийн талаар өргөдөл гаргасан ахмадуудад хариу өгөхөөр боллоо12 сар 10. 10:03Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм12 сар 10. 9:35УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа12 сар 10. 9:27Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална12 сар 10. 9:24Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо12 сар 10. 9:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.