Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна


8-р сарын 11
17 цаг 07 минут

      Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулах чиглэлээр банк, санхүүгийн салбарт мөрдөх хууль тогтоомжийг нийгэм, эдийн засаг, салбарын хөгжилтэй уялдуулж шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүссэн.

Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл хадгалагдаж байна. 

Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд зээлдэгчийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд төвлөрүүлэх нарийвчилсан зохицуулалт байгаа ч зээлдэгчийн зээлийн мэдээллийг ашиглах, зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх, онооны аргачлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтгүй байсан.

Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж, үүнд суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг хэрэглэж, зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалд нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох нь чухал юм.

Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох, мөн зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах, энэ хуульд зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан.

Хууль батлагдсанаар иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, өөрийн зээлийн оноогоо мэддэг, түүнийгээ сайжруулахын тулд хугацаандаа төлбөрөө төлдөг соёл төлөвшиж, бизнесийн болон санхүүгийн сайн төлөвлөлттэй болж, сахилга хариуцлага дээшлэх, түүнчлэн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон бол тухай бүр залруулах, бусад эрсдэлтэй үйлдлээс сэргийлэх боломжтой болж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог хална2 цаг 43 минутын өмнөИрэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна2 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 цаг 30 минутын өмнөС.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан8 сар 12. 22:15Г.Занданшатар: Эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна8 сар 12. 18:30Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ8 сар 12. 11:22Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 12. 10:05Бүгд өсөж ганцхан төгрөг буурав8 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 12. 8:50УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлжээ8 сар 11. 17:32Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна8 сар 11. 17:07Ч.Отгочулуу: Төгрөгийн ханш сул, инфляци өндөр байгаа нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын үндэс8 сар 11. 14:54Ирэх оны төсвийн төсөлд “E-Mongolia”-аар дамжуулж саналаа өгсөн иргэдийн тоо 150.000 хүрлээ8 сар 11. 14:49Ч.Очбаяр: Хөрсний бохирдлын улмаас ямар ч жижиг хэмжээний зулгарал шарх нь идээт халдвар авах өндөр эрсдэлтэй8 сар 11. 11:51Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 11:45Б.Жавхлан: Монгол Улс бүс нутагтаа жендерийн эрх тэгш оролцоог хангах чиглэлд манлайлж байна8 сар 11. 11:36Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 11. 9:38Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ8 сар 11. 9:28УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 11. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 11. 8:33Трамп, Путин нар Аляскад ирэх долоо хоногт уулзана8 сар 9. 11:45Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 сар 9. 11:42СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна8 сар 9. 11:33Энэ намар баруун болон зүүн бүсийн нутгуудаар сэрүүхэн, олон жилийн дунджаас хүйтэн байна8 сар 9. 11:27С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг8 сар 8. 12:18Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд8 сар 8. 12:11Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов8 сар 8. 12:08“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ8 сар 8. 10:19Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ8 сар 8. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.