Г.Занданшатар: Эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна


8-р сарын 12
18 цаг 30 минут

         Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.12/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгддэг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг байна. Улсдаа ганц нарийн мэргэжлийн, төрөлжсөн төвийн амбулаторийн барилга 38 жилийн насжилттай болжээ. 1100 ам.метр талбайтай амбулаториор өдөрт 1200 орчим хүүхэд үйлчлүүлдэг. Хүүхэд бүрийн ард насанд хүрсэн цөөндөө хоёр хүн дагаж явдаг гэж тооцвол өдөрт 3500 орчим хүн зөвхөн амбулаториор үйлчлүүлж байна. Хүн амын өсөлтийг дагаад эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ёстой ч ЭХЭМҮТ-ийн ачаалал өндөр хэвээр байна.

Тухайлбал, үзлэг хүлээх хугацаа 10-20 хоног, мэс заслынх хамгийн дээд тал нь 90 хоног байна. Амбулаторийн ачааллыг бууруулах барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна. Амбулаторийн шинэ барилга хуучнаасаа найм дахин том. Үүнийг дагаад үзлэг хүлээх хугацаа тав, мэс заслынх 40 хүртэл хоногоор буурах боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэллээ. Өмнө нь 34 кабинеттай байсан бол 95 болж нэмэгдэхээс гадна өдрийн эмчилгээ хийдэг болно. Төрөлжсөн нарийн мэргэжлийн 33 кабинетэд үйл ажиллагаагаа явуулж, 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийнэ. Мөн өдрийн мэс заслын таван өрөөтэй болжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ барилгатай болох нь сайн ч үйлчлүүлэгчдэд чирэгдэл үүсгэхгүй, дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Нэг үйлчилгээ авах гэж өрөө дамжиж, дээш доош гүйдэг бус, тусламжийг нэг дороос авах боломжийг бий болгох нь чухал. Улсын эдийн засаг хүнд байгаа ч эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна гэлээ. ЭХЭМҮТ-өөс тавьсан төсвийн дутагдал, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зардлын саналыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Энэ үеэр 7 настай охин өөрт тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад хэлж, тусламж хүслээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа хийлгэхээр орон нутгаас ирсэн ч Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтэд хязгаар тогтоосон учраас охин эмчилгээгээ хийлгэж чадалгүй буцах болжээ. Хэнгэрэг нөхөх хагалгаа мэс заслын архаг ангилалд хамаардаг. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл өнгөрсөн 3 дугаар сард тогтоол гаргаж, мэс заслын архаг ангилалд хамаардаг эмчилгээний санхүүжилтэд хязгаар тогтоожээ. Энэ сард ЭХЭМҮТ-д 158.1 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон ч наймдугаар сар гараад 12 хоноход санхүүжилт нь дууссан байна. Ерөнхий сайд ЭХЭМҮТ-ийнхөнтэй ярилцаж, охины хагалгааг хийлгэхээр болов. Онош нь архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосныг эргэж харах, ирэх он гэхэд санхүүжилтийг хүүхдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр болов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог хална2 цаг 45 минутын өмнөИрэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна2 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 цаг 32 минутын өмнөС.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан8 сар 12. 22:15Г.Занданшатар: Эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна8 сар 12. 18:30Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ8 сар 12. 11:22Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 12. 10:05Бүгд өсөж ганцхан төгрөг буурав8 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 12. 8:50УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлжээ8 сар 11. 17:32Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна8 сар 11. 17:07Ч.Отгочулуу: Төгрөгийн ханш сул, инфляци өндөр байгаа нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын үндэс8 сар 11. 14:54Ирэх оны төсвийн төсөлд “E-Mongolia”-аар дамжуулж саналаа өгсөн иргэдийн тоо 150.000 хүрлээ8 сар 11. 14:49Ч.Очбаяр: Хөрсний бохирдлын улмаас ямар ч жижиг хэмжээний зулгарал шарх нь идээт халдвар авах өндөр эрсдэлтэй8 сар 11. 11:51Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 11:45Б.Жавхлан: Монгол Улс бүс нутагтаа жендерийн эрх тэгш оролцоог хангах чиглэлд манлайлж байна8 сар 11. 11:36Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 11. 9:38Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ8 сар 11. 9:28УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 11. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 11. 8:33Трамп, Путин нар Аляскад ирэх долоо хоногт уулзана8 сар 9. 11:45Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 сар 9. 11:42СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна8 сар 9. 11:33Энэ намар баруун болон зүүн бүсийн нутгуудаар сэрүүхэн, олон жилийн дунджаас хүйтэн байна8 сар 9. 11:27С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг8 сар 8. 12:18Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд8 сар 8. 12:11Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов8 сар 8. 12:08“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа эхэлжээ8 сар 8. 10:19Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ8 сар 8. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.