С.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан


8-р сарын 12
22 цаг 15 минут

       Хоригдох ял эдэлж буй Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак хэрэв улс төрд эргэн ирвэл “солиотой хэрэг” болно хэмээн 2006 онд тус улсад онц хэрцгий аллагын хохирогч болсон Ш.Алтантуяа агсны эцэг Сэтэвийн Шаарийбуу Хонконгт “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө онцолжээ.

“1Malaysia Development Bhd” компанийн дуулианд холбогдож, эрх мэдлээ урвуулан ашигласан, итгэл эвдсэн болон мөнгө угаасан хэргээр 12 жилийн хоригдох ял сонссон Нажиб Разак сүүлийн үед нэр хүндээ сэргээхээр оролдож буй. Тэрбээр өнгөрсөн онд ял эдлэх хугацаагаа 6 жил болгон бууруулсны сацуу үлдсэн гурван жил орчмын хугацааг гэрийн хорионд эдлэх хүсэлтээ шүүхэд гаргаад байгаа.

“Тэр бол нэгэнт дууссан хүн. Түүнд одоо очих газар үгүй. Тэгэхээр үлдсэн ялаа шоронд эдэлнэ үү, гэртээ эдэлнэ үү хамаагүй” хэмээн охиных нь аминд хүрсэн хэргийн шударга үнэнийг тогтоохоор бараг 20 жил тэмцэж, өдгөө эцсийг нь үзэхэд тун ойртоод байгаа С.Шаарийбуу Нажиб Разакын талаар байр сууриа илэрхийлжээ.

 Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт Малайз улсын Засгийн газар, Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багинда болон тусгай албаны хоёр цагдаад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт 2022 онд гарч байсан юм. Мөн Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газар хэрэв давж заалдах хүсэлт нь амжилтгүй болбол нэн яаралтай төлж барагдуулах ёстой гэж энэ оны хоёрдугаар сард Малайзын Холбооны шүүх шийдвэрлэжээ. Шүүхээс тогтоосон хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ одоогоор 9 сая ринггит буюу 2.1 сая ам.доллар даваад байгаа аж. Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда дээрх шийдвэрийг давж заалдсан бөгөөд шүүх хурал нь ирэх аравдугаар сарын 9-нд болох товтой.

Аллагыг үйлдсэн цагдаагийн алба хаагчдын нэг нь болох Азила Хадри 2019 онд мэдүүлэг өгөхдөө аллагын захиалагч нь Ерөнхий сайд асан Нажиб Разак байсныг мэдэгдэж байв. Нажиб Разак аллагын хэрэгт ямар ч оролцоогүй гэдгээ тууштай илэрхийлсээр ирсэн бөгөөд хууль шүүхээс ч түүнд уг хэрэгтэй холбоотой ямар нэг ял тулгаагүй юм. Хэрэгт холбоогүй гэдгээ мөн адил мэдэгдэж байсан Абдул Разакт хүн амины хэрэгт хамжигчаар оролцсон гэх ял тулгасан ч хожим нь хэрэгсэхгүй болгосон байна.

Харин шүүхээс цаазаар авах ял сонсоод байсан Азила Хадриг цаазын ялаас хэлтрүүлэхийг хүссэн захидлыг С.Шаарийбуу өнгөрсөн оны аравдугаар сард Малайзын Холбооны шүүхэд илгээж байлаа. Тухайн сард Холбооны шүүхээс Азила Хадрид оноосон ялыг өөрчилж, 40 жил хорих, 12 удаа ташуурдах ял болгон зөөлрүүлсэн байна.

 Аллагад буруутгагдсан хоёр дахь алба хаагч Сирул Азхар нь Австрали руу зугтсан бөгөөд Австрали улсын Засгийн газар түүнийг Малайз руу буцаавал цаазлуулах магадлалтай гэж үзэн шилжүүлж өгөхөөс татгалзжээ.

“Азила Хадри цаазаар авхуулбал гэрчгүй болно гэсэн үг. Цаазлуулах бол амархан. Харин насаараа хоригдож зовохыг нь би хармаар байна” хэмээн С.Шаарийбуу "Bloomberg"-т өгүүлж байлаа.

Эх сурвалж: Bloombergtv.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа4 цаг 27 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 2 минутын өмнөГэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ6 цаг 17 минутын өмнөЭрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав6 цаг 39 минутын өмнөЖ.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв6 цаг 56 минутын өмнөМонголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?7 цаг 10 минутын өмнөГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ7 цаг 51 минутын өмнөНамдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ7 цаг 55 минутын өмнөДорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ8 цаг 3 минутын өмнөТ.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ9 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.