Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна.
Өнөөдрийн 9:30 цагийн байдлаар 167.713 иргэн уг төсөлд саналаа өгөөд байна. Иргэдийн саналыг 11-11 төв болон E-Mongolia системээр дамжуулан авч буй.
Төсвийн тухай хуульд Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод, нээлттэй хийхээр заасан. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын өнгөрсөн сарын 30-ны өдрийн хуралдаанаар төсвийн төсөлд татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгосон юм.
Түүнчлэн тэрбээр ирэх оны төсөв нь хүний хөгжил, боловсролыг дэмжих байх ёстой хэмээн онцлоод буй.
Сэтгэгдэл бичих