Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо


8-р сарын 13
18 цаг 20 минут

       Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.08.13) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна.

Хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 14 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ өдрийн хуралдааныг даргалсан бөгөөд эхлээд түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу түр хороог байгуулах саналыг анх санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гаргав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тодруулга хийж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүн санал нэгтэйгээр дэмжив. Иймд “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг С.Зулпхар гишүүн хуралдаанд танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжснээр тогтоол батлагдаж, О.Батнайрамдал гишүүн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдов.

Иймд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хуралдааныг үргэлжлүүлэн даргалсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт заасан түр хорооны даргын хэрэгжүүлэх чиг үүрэг, холбогдох бусад зохицуулалт, шийдвэрүүдийн талаар танилцуулсан.

Дараа нь “Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай” түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Б.Баярбаатар нар хэлэлцэж буй асуудал болон түр хорооны үйл ажиллагаатай холбоотой санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга О.Батнайрамдал тайлбар өгсөн. Түр хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зургаан сарын хугацаанд ачаалалтай ажиллах болно гэв.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин баталлаа хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа8 сар 13. 18:24Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо8 сар 13. 18:20Г.Занданшатар: Татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог хална8 сар 13. 14:40Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна8 сар 13. 14:37УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 13. 8:53С.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан8 сар 12. 22:15Г.Занданшатар: Эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна8 сар 12. 18:30Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ8 сар 12. 11:22Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 12. 10:05Бүгд өсөж ганцхан төгрөг буурав8 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 12. 8:50УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлжээ8 сар 11. 17:32Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна8 сар 11. 17:07Ч.Отгочулуу: Төгрөгийн ханш сул, инфляци өндөр байгаа нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын үндэс8 сар 11. 14:54Ирэх оны төсвийн төсөлд “E-Mongolia”-аар дамжуулж саналаа өгсөн иргэдийн тоо 150.000 хүрлээ8 сар 11. 14:49Ч.Очбаяр: Хөрсний бохирдлын улмаас ямар ч жижиг хэмжээний зулгарал шарх нь идээт халдвар авах өндөр эрсдэлтэй8 сар 11. 11:51Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 11:45Б.Жавхлан: Монгол Улс бүс нутагтаа жендерийн эрх тэгш оролцоог хангах чиглэлд манлайлж байна8 сар 11. 11:36Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 11. 9:38Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ8 сар 11. 9:28УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 11. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 11. 8:33Трамп, Путин нар Аляскад ирэх долоо хоногт уулзана8 сар 9. 11:45Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 сар 9. 11:42СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна8 сар 9. 11:33Энэ намар баруун болон зүүн бүсийн нутгуудаар сэрүүхэн, олон жилийн дунджаас хүйтэн байна8 сар 9. 11:27С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг8 сар 8. 12:18Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд8 сар 8. 12:11Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов8 сар 8. 12:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.