Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв


8-р сарын 15
11 цаг 06 минут

        Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөннхий төлөвөөр буюу есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас говийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин аравдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, говийн аймгуудын нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх бол  арваннэгдүгээр сард зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн хойд, Завханы ихэнх, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилиийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол 1 нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол  нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана47 минут 40 секундын өмнөИрэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв1 цаг 43 минутын өмнөНийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ1 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан3 цаг 31 минутын өмнө“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил8 сар 14. 17:14Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно8 сар 14. 17:09Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна8 сар 14. 9:57Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж байна8 сар 14. 9:51Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо8 сар 14. 9:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 14. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 8:51Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа8 сар 13. 18:24Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо8 сар 13. 18:20Г.Занданшатар: Татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог хална8 сар 13. 14:40Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна8 сар 13. 14:37УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 13. 8:53С.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан8 сар 12. 22:15Г.Занданшатар: Эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна8 сар 12. 18:30Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ8 сар 12. 11:22Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 12. 10:05Бүгд өсөж ганцхан төгрөг буурав8 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 12. 8:50УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлжээ8 сар 11. 17:32Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна8 сар 11. 17:07Ч.Отгочулуу: Төгрөгийн ханш сул, инфляци өндөр байгаа нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын үндэс8 сар 11. 14:54Ирэх оны төсвийн төсөлд “E-Mongolia”-аар дамжуулж саналаа өгсөн иргэдийн тоо 150.000 хүрлээ8 сар 11. 14:49Ч.Очбаяр: Хөрсний бохирдлын улмаас ямар ч жижиг хэмжээний зулгарал шарх нь идээт халдвар авах өндөр эрсдэлтэй8 сар 11. 11:51Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.