Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа


8-р сарын 19
11 цаг 13 минут

       Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас баавгай суурин газарт үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа тул хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад Мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна.

  • Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОГ-ын холбогдох мэргэжилтэнд  хандах;
  • Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан  газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
  • Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх, ажлын хэсгээс эргүүл хяналтыг тогтмолжуулах;
  • Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
  • Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
  • Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
  • Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
  • Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
  • Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах, хээр хоноглохгүй байх;
  • Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах;

Мөн хүрэн баавгай нь 2023 оны Засгийн газрын 260 дугаар тогтоолоор батлагдсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12.450.000 төгрөг болсон тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны дагуу 24.900.000 төгрөг төлөх болохыг анхааруулж байна. 

Иймд яаралтай тохиолдолд мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл зөвлөмж солилцон ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөлөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ1 цаг 44 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ1 цаг 49 минутын өмнөБаавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа4 цаг 41 минутын өмнөТуул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ4 цаг 52 минутын өмнө"ОХУ-ын бензин, шатахууны хязгаарлалт Монголд хамаарахгүй"4 цаг 57 минутын өмнөЛотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ5 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан6 цаг 51 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв8 сар 18. 14:54Автомашины тэгш, сондгойгоор зорчих хуваарь8 сар 18. 14:51Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж байна8 сар 18. 11:27Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ8 сар 18. 11:242026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв8 сар 18. 11:18Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалав8 сар 18. 9:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 18. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 18. 8:58Улс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм8 сар 15. 20:15Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ8 сар 15. 16:10Тоног төхөөрөмж нь шийдэгдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна8 сар 15. 16:07Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана8 сар 15. 12:00Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв8 сар 15. 11:06Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ8 сар 15. 10:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 15. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 15. 9:17“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил8 сар 14. 17:14Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно8 сар 14. 17:09Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна8 сар 14. 9:57Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж байна8 сар 14. 9:51Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо8 сар 14. 9:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 14. 8:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.