Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй


8-р сарын 21
9 цаг 20 минут

          2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны А1052 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 174 ширхэг уурын болон усан халаалтын зуухуудад есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “2024–2025 оны халаалтын улиралд 174 ширхэг зууханд 87 мянга гаруй тонн түүхий нүүрс түлсэн. Түүхий нүүрсний агаарт ялгаруулах бохирдлын хэмжээг мидлинг, хагас коксон түлштэй харьцуулахад хамаагүй их. Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь байдаг бол мидлинг 22 хувь, хагас кокс 11 хувьтай байсан. Тиймээс уурын болон усан халаалтын зуух, ААН-үүдийг түүхий нүүрс түлэхийг зогсоож, мидлинг буюу баяжуулсан нүүрсний хэрэглээнд ирэх есдүгээр сарын 15-аас шилжүүлнэ. Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцаж, “Энержи Ресурс”-ийн шигшсэн мидлинг нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд нийслэлд зуух хэрэглэдэг 112 төрийн байгууллага манлайлж, мидлинг рүү шилжиж байна” гэлээ.

Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд 27 зуухыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 15-нд ажлыг дуусгах аж. Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав22 минут 16 секундын өмнө“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв4 цаг 46 минутын өмнөИрэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 41 минутын өмнөМИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа8 сар 19. 11:13Туул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ8 сар 19. 11:03"ОХУ-ын бензин, шатахууны хязгаарлалт Монголд хамаарахгүй"8 сар 19. 10:58Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ8 сар 19. 10:00УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан8 сар 19. 9:03Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв8 сар 18. 14:54Автомашины тэгш, сондгойгоор зорчих хуваарь8 сар 18. 14:51Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж байна8 сар 18. 11:27Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ8 сар 18. 11:242026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв8 сар 18. 11:18Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалав8 сар 18. 9:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 18. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 18. 8:58Улс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм8 сар 15. 20:15Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ8 сар 15. 16:10Тоног төхөөрөмж нь шийдэгдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна8 сар 15. 16:07Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана8 сар 15. 12:00Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв8 сар 15. 11:06Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ8 сар 15. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.