Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав


8-р сарын 21
17 цаг 33 минут

           Улс төр дэх намрын халуун өдрүүд эхэлж байна. МАН ирэх аравдугаар сард их хурлаа хийхээр товлож байгаа бол АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) 2025 оны наймдугаар сарын 28-нд хуралдана. АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Л.Гантөмөр намын даргын ажлаа өгөх нь тодорхой болсон бол Л.Оюун-Эрдэнэ эрх баригч хүчний их хурлаар МАН-ын даргын тамгаа Г.Занданшатарт өгөх үү, өөр кандидатад “бэлэглэх” үү гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болоод байна. АН-ынхны хувьд намрын улс төрөө идэвхжүүлж Улс төрийн зөвлөлөө өчигдөр (2025.08.20) хуралдуулан Л.Гантөмөрөөс “АН-ын даргаа өгнө” гэдэг ам өчгийг нь авсан. Харин УИХ дахь олонхийн итгэл, дэмжлэгийг авч чадалгүй Ерөнхий сайдаас огцорсон Л.Оюун-Эрдэнэ гадаадаас ирж, нууц уулзалтууд хийж буйг зарим хэвлэл мэдээлсэн. Түүнийг АН-ын ҮБХ-ны ээлжит хурлыг угтаж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг тус намын даргад зүтгүүлэх хорыг Ц.Туваантай хамт найруулж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ч.Лодойсамбуугийн тухайд, өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн эсрэг улс төрийн гол дүрд тоглож байсан ч Л.Оюун-Эрдэнэтэй гар барьж, “15 давхар”-ын лифтээр аль хэдийнэ өгсчээ. Гэвч Л.Оюун-Эрдэнэ, Ч.Лодойсамбуу хоёрыг хэн эвлэрүүлж, чухам ямар ашиг сонирхол дээр тэд нэгдсэн нь сонирхол татна. АН-ын шинэ даргад Ч.Лодойсамбууг зүтгүүлэхэд Л.Оюун-Эрдэнэтэй хүч хавсарч буй Ц.Туваан Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдох үед “Тантай хамтран ажиллахад бэлэн АН-ын сайд нар бий шүү” гэж хэлсэн удаатай.

            Х.Баттулга болон “15 давхар”-аас АН-ын даргын марафонд сойж байгаа өөр нэг хүн бол О.Алтангэрэл. Тэрбээр хамтарсан Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын нохойд барьдаг мод” гэгдэх болсон. Тиймээс О.Алтангэрэл олон нийтийн болон АН дахь Х.Баттулгын эсрэг фракциудын дэмжлэгийг авч чадахгүй. Тус намын дүрэмд “Сүүлийн найман жил ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон хүнийг АН-ын даргаар сонгоно” гэсэн заалт бий. О.Алтангэрэлийн тухайд, энэхүү шаардлагыг хангаж чадахгүй тул АН-ын даргын марафоноос хасагдаж байгаа аж. АН дахь Х.Баттулгын эсрэг фракциуд хүчээ нэгтгэсэн энэ үед Л.Гантөмөртэй хамт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хөөгдсөн О.Алтангэрэлийг АН-ын даргад зүтгүүлнэ гэдэг ёстой л “15 давхар”-ын уналт юм даа.

                                                                                                                                                       Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой1 цаг 46 минутын өмнөЧ.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав2 цаг 32 минутын өмнө“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв6 цаг 55 минутын өмнөИрэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 сар 21. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 21. 9:15МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа8 сар 19. 11:13Туул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ8 сар 19. 11:03"ОХУ-ын бензин, шатахууны хязгаарлалт Монголд хамаарахгүй"8 сар 19. 10:58Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ8 сар 19. 10:00УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан8 сар 19. 9:03Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв8 сар 18. 14:54Автомашины тэгш, сондгойгоор зорчих хуваарь8 сар 18. 14:51Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж байна8 сар 18. 11:27Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ8 сар 18. 11:242026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв8 сар 18. 11:18Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалав8 сар 18. 9:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 18. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 18. 8:58Улс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм8 сар 15. 20:15Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ8 сар 15. 16:10Тоног төхөөрөмж нь шийдэгдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна8 сар 15. 16:07Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана8 сар 15. 12:00Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв8 сар 15. 11:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.