2024 оны тоон мэдээгээр манай улсад нийт 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий.Үүнээс сургууль, цэцэрлэгийн насанд хүрсэн боловч хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 2500 гаруй хүүхэд байгаа юм.
Мөн сургууль цэцэрлэгт хамрагддаг ч нэмэлтээр сэргээн засах үйлчилгээ, асаргаа сувилгаа шаардлагатай олон хүүхэд байна.
Холбогдох хуульд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрмийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтран баталж, 2025 оны улсын төсөвт 6,8 тэрбум төгрөгийг тусгасан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2025 оны 05 дугаар сард тендер зарлан дэмжих төвийн үйлчилгээ үзүүлэх 7 байгууллагыг сонгон шалгаруулснаас 6 нь нийслэлд, нэг төв нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор дэмжих төвийн үйлчилгээнд нийт 215 хүүхэд хамрагдаад байна.
Facebook
Twitter
Youtube


Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Хууль бусаар ногоон хаш олборлосон зөрчлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ
Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ
Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим
Галыг бүрэн унтраалаа
Бие даалтын 7 хоногоор музейд зочлоорой.gif)

Сэтгэгдэл бичих