АН-ын ҮБХ-ны ээлжит хурал 2025 оны наймдугаар сарын 28-нд болно. Тус нам өнгөрсөн долоо хоногт Улс төрийн зөвлөлөө хуралдуулах үеэр Л.Гантөмөр "Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, ҮБХ-ны хурлаа ийнхүү товлосон. Тиймээс АН-ын даргын суудлын төлөөх марафон хэдийнэ эхэлж, зөвхөн тус намынхан төдийгүй эрх баригч хүчнийхэн ч шинэ даргын төлөөх тулаанд хөшигний цаана хүч хавсарч буй.
МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг зүтгүүлж буй бол Х.Баттулгынхан хэд хэдэн хүнийг зориуд "хаяж өгч" буйн нэг нь Л.Мөнхбаясгалан юм.
Гэхдээ түүнийг "АН-ын ҮБХ-ны гишүүнээр сүүлийн найман жил ажилласан байх шалгуурыг хангахгүй" гэж АН-ынхан үзэж буй. Л.Мөнхбаясгалангийн зүгээс дуучин Т.Ариунаагийн тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа "Зүрх ассан. Итгэл ассан. Зориг ассан. Одоо АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд" гэжээ.
Г.Уран
Сэтгэгдэл бичих