Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 14 хүртэл бүсчлэл харгалзахгүй тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах тухай иргэдээс санал асуулга авч байгаа. Санал асуулга өнөө орой 00.00 цагт дуусч, маргааш санал асуулгын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд мэдээлэл өгөх аж.
Тиймээс маргааш тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Харин 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй.
Өнөөдөр /08.24/ 15.00 цагийн байдлаар санал асуулгад 8446 иргэн оролцсоны 58 хувь нь буюу 4936 иргэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг дэмжжээ.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих