Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо


8-р сарын 24
15 цаг 44 минут
          Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа.
Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав.
Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх “Гантиг вилла” төслийн талбайд ажиллалаа. 180 айлын орон сууцны зориулалттай, 9 блок бүхий хөрөнгийг 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоог болтол уг хөрөнгө царцсан байдалтай байгаа юм.
Уг хөрөнгийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар тогтов. Үүнд, нэгдүгээрт уг хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягталж шалгах. Хэрэв хэт өндрөөр үнэлсэн байх аваас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжлэх. Хоёрдугаарт, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
Мөн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байх 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод яаралтай бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцож гаргах, улмаар обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болов.
Уг ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй ажиллах юм.
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо4 цаг 45 минутын өмнөМаргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй5 цаг 3 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд5 цаг 44 минутын өмнөМэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа8 сар 22. 12:29БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа8 сар 22. 12:24Б.Онон: Донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна8 сар 22. 12:18Н.Учрал сайдын зөвлөлд Ч.Улаан, Ч.Хашчулуун нар багтжээ8 сар 22. 12:05Бороогоор айдаст автуулахаа боль. Жинхэнэ аюул ирэхэд ард түмэн дөжирчихсөн байна шүү8 сар 22. 12:01Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ8 сар 22. 11:53Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой8 сар 21. 18:19Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав8 сар 21. 17:33“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв8 сар 21. 13:10Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 сар 21. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 21. 9:15МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа8 сар 19. 11:13Туул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ8 сар 19. 11:03"ОХУ-ын бензин, шатахууны хязгаарлалт Монголд хамаарахгүй"8 сар 19. 10:58Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ8 сар 19. 10:00УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан8 сар 19. 9:03Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв8 сар 18. 14:54Автомашины тэгш, сондгойгоор зорчих хуваарь8 сар 18. 14:51Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж байна8 сар 18. 11:27Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ8 сар 18. 11:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.