“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо


8-р сарын 24
9 цаг 50 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт “Аса Арена” цогцолборт  боллоо.  Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцож байна.  

“Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулж байгаа тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, зохион бүтээгч залуус, шүүгч, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөлөө. 

Тэрбээр, энэ тэмцээн  эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдөх хэдий ч, энэ нь техникийн өрсөлдөөн төдий бус, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, андлал нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй талбар гэдгийг тэмдэглэлээ.
 

Энэ жил манай улс зохион байгуулагчийн хувьд давуу эрхтэйгээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” гэсэн хоёр багаа оролцуулж байна.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд манай улсаас хоёр, Япон, Вьетнам, Хонконгоос тус бүр нэг, талбайн шүүгчээр Монголоос 10, Япон, Хонконгоос тус бүр нэг хүн ажиллана. 

 

Багуудын зохиосон роботууд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаярын боловсруулсан сагсан бөмбөгийн дүрмийн дагуу өрсөлдөж, шалгарсан хоёр баг Олон улсын тэмцээнд орох эрхээ авсан юм.

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг МҮОНРТ,  Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран зохион байгуулж байна. Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком” корпорац, “Аса Арена”, Z.Com, MindTech, KSJ зэрэг байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэжээ.

Тэмцээн ирэх мягмар гарагт өндөрлөх бөгөөд нийтэд үнэ төлбөргүй.   

2019 онд манай улс энэ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахад багууд байгаль, үүх түүх, өв соёл, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болох шуудан холбооны үндэс суурь “Өртөө”, дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ”-г сурталчлан таниулж, анх удаа дөрвөн хөлтэй робот зохион оролцож байсан юм. 

 

Японд үүссэн энэ тэмцээн анх тус улсын нэрэмжит байсан ч Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-оор дамжин Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ. Ирэх жилийн тэмцээн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод болно.   

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ1 цаг 6 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно1 цаг 10 минутын өмнөНаймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно1 цаг 14 минутын өмнөДэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна1 цаг 17 минутын өмнөЦэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ5 цагийн өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ6 цаг 23 минутын өмнөДугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ6 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 цаг 13 минутын өмнөТөрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо8 сар 24. 9:50Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа8 сар 22. 12:29БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа8 сар 22. 12:24Б.Онон: Донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна8 сар 22. 12:18Н.Учрал сайдын зөвлөлд Ч.Улаан, Ч.Хашчулуун нар багтжээ8 сар 22. 12:05Бороогоор айдаст автуулахаа боль. Жинхэнэ аюул ирэхэд ард түмэн дөжирчихсөн байна шүү8 сар 22. 12:01Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ8 сар 22. 11:53Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой8 сар 21. 18:19Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав8 сар 21. 17:33“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв8 сар 21. 13:10Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 сар 21. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 21. 9:15МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа8 сар 19. 11:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.