Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна


8-р сарын 25
14 цаг 55 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) гэсэн уриатай чуулга уулзалтад 25 орны 230 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн бизнесийн хөгжил бус, улс орны тогтвортой хөгжил, ирээдүйн баталгаа гэж үздэг.

Энэ удаагийн чуулга уулзалт нь:

  • Хамтын ажиллагааны шинэ гүүр,
  • Мэдлэг, туршлага солилцох талбар,
  • Хөрөнгө оруулалтын шинэ боломж,
  • Хүйсийн тэгш байдлыг бодитоор дэмжих алхам юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

Тэр бээр, дэлхий нийтээрээ улс төр, нийгэм, эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй энэ үед ажлын байраа хадгалан, улс орныхоо төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, ногоон эдийн засаг, орон нутгийн хөгжил зэрэг олон салбарт манлайлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл болж байгааг тэмдэглэв.

Цаашид эмэгтэйчүүд бизнес эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээс тэгш хүртдэг байх, инновац, цахим шилжилт, ногоон эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих бодит алхмуудыг улс орнууд цаг алдалгүй хийх шаардлагатайг онцоллоо.

Энэ чуулга уулзалт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн түншлэл, нөхөрлөл, ажил хэргийн холбоог улам бэхжүүлж, илүү тэгш, илүү хүртээмжтэй, илүү энэрэнгүй ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн  Монгол Улс цаг ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно гэдгийг хэлж, ирээдүйн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бэлтгэж, хөгжин дэвших тэгш боломж бий болгохын төлөө дэлхий нийтээрээ хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмж, манлайллыг төлөвшүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход бизнес эрхлэгчдийн үүрэг, оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих зэрэг салбар хуралдаан болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд жендерт суурилсан эдийн засаг, бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх,  тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлээ хамтдаа даван туулахыг зорих юм.

Чуулга уулзалт манай улсыг бүс нутгийн хэмжээнд жендерийн манлайлал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжигч улс орон гэдгийг бататгаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд урам зориг, боломж өгч, ирээдүйгээ хамтран бүтээх талбар болно гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэх шаардлагатай гэж үздэг.

Энэ хүрээнд 2022 онд “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”, 2023 онд дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, өнгөрсөн онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулсан.

Энэ удаагийн “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ3 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно3 цаг 41 минутын өмнөНаймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно3 цаг 44 минутын өмнөДэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна3 цаг 48 минутын өмнөЦэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ7 цаг 31 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 цаг 54 минутын өмнөДугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан9 цаг 44 минутын өмнөТөрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо8 сар 24. 9:50Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа8 сар 22. 12:29БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа8 сар 22. 12:24Б.Онон: Донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна8 сар 22. 12:18Н.Учрал сайдын зөвлөлд Ч.Улаан, Ч.Хашчулуун нар багтжээ8 сар 22. 12:05Бороогоор айдаст автуулахаа боль. Жинхэнэ аюул ирэхэд ард түмэн дөжирчихсөн байна шүү8 сар 22. 12:01Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ8 сар 22. 11:53Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой8 сар 21. 18:19Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав8 сар 21. 17:33“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв8 сар 21. 13:10Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 сар 21. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 21. 9:15МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа8 сар 19. 11:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.