Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно


8-р сарын 25
14 цаг 59 минут

           Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан “Сондгой өдрүүдэд сондгой дугаараар төгссөн. Тэгш өдрүүдэд тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно” гэлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Жил жилийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Энэ жил бүсчлэл харгалзахгүй дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Иргэд болон гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллана. Авто замтай ойролцоо байрладаг 180 орчим сургуульд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Иргэд, жолооч нар хичээлийн шинэ жилийн өдрүүдэд сургууль, цэцэрлэг, хотхон, хороолол орчимд хурдаа тохируулж явах, замын хөдөлгөөнийн дүрмээ баримтлах, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж байна” гэв.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Өнгөрсөн хавар сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн нэгдүгээр хавсралтад зааснаар дараах тээврийн хэрэгсэл тэгш, сондгой зохицуулалтад хамрагдахгүй.

  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй,
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
  • Нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй.

Мөн энэ сарын 15-ны өдрийн нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтарсан тушаалаар шуурхай баг гаргаж, түгжрэлийг зохицуулах чиглэлээр 14 чиглэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, иргэдийг нийтийн тээврээр саадгүй зорчуулах арга хэмжээг авч байна. Зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байгаа учраас тухайн чиглэлүүдэд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй зорчихыг иргэд, жолооч нарт уриалж байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ3 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно3 цаг 38 минутын өмнөНаймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно3 цаг 42 минутын өмнөДэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна3 цаг 45 минутын өмнөЦэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ7 цаг 28 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 цаг 51 минутын өмнөДугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан9 цаг 41 минутын өмнөТөрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо8 сар 24. 9:50Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа8 сар 22. 12:29БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа8 сар 22. 12:24Б.Онон: Донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна8 сар 22. 12:18Н.Учрал сайдын зөвлөлд Ч.Улаан, Ч.Хашчулуун нар багтжээ8 сар 22. 12:05Бороогоор айдаст автуулахаа боль. Жинхэнэ аюул ирэхэд ард түмэн дөжирчихсөн байна шүү8 сар 22. 12:01Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ8 сар 22. 11:53Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой8 сар 21. 18:19Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав8 сар 21. 17:33“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв8 сар 21. 13:10Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 сар 21. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 21. 9:15МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа8 сар 19. 11:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.