Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!


8-р сарын 25
19 цаг 35 минут

                Х.Баттулга Дубайгаас ирж фракциа цуглуулсан тухай мэдээллийг АН-ын зарим гишүүн олон нийтийн сүлжээнд постолжээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангайд амарч, Архангайн Цэнхэрийн рашаанд болсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн уулзалтад оролцсон байна. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН, АН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ, бас хэнийг нэр дэвшүүлэхгүй байх вэ гэдэг зургийг хамт гаргасан хүмүүс бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн. Тиймээс тэдний хувьд УИХ-д кнопчин болгосон гишүүдийнхээ ид шидийг одоо л үздэг цаг. Харин МАН, АН-аас Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийн кнопчидоор тодорч УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн хувьд өрөө төлөх өдрүүд эхэлж байна.

            АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдана. Л.Гантөмөр амласан ёсоор намын даргын ажлаа өгнө. Л.Гантөмөрийн тухайд, АН дахь “Нэг ардчилал” буюу Х.Баттулгын халаасны фракцийн төлөөлөл. Х.Тэмүүжин ч мөн адил. Тэд энэ удаад Л.Гантөмөрийг сайд байхад хэвлэлийн төлөөлөгч нь байсан Ч.Лодойсамбууг АН-ын даргад зүтгүүлж байна. Ч.Лодойсамбуугийн хувьд, Л.Оюун-Эрдэнийн эсрэг шударга ёсны улс төрөөр гол имижээ хийж, УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болсныхоо дараа Л.Оюун-Эрдэнийг огцортол нь тэмцсэн. Гэвч сүүлийн үеийн мэдээгээр тэрбээр “15 давхар”-ын лифтээр өгсөж, АН-ын даргын төлөөх марафонд Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нарын далд дэмжлэгийг авч буй гэх... “Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг бий” гэж энэ болов уу. Тиймээс тэрбээр өнөөдөр (2025.08.25) болсон хэвлэлийн бага хурлын үеэр О.Алтангэрэлийн ард “Янзага” фракцийнхаа бас нэг гишүүн болох Ш.Бямбасүрэнтэй фон болон зогсчээ. Улс төр хэмээх их далайд учраа мэдэхгүй бүлтэлзэх хөөрхий муу “Янзага”-нууд ийнхүү Х.Баттулга гэдэг чонын аманд оров бололтой. Гэвч АН гэлтгүй Монголын улс төр, нийгэмд Х.Баттулгаас салах, түүнийг хуулийн өмнө хэзээ аваачих вэ гэдэг хүлээлт аль хэдийнэ үүсчихээд байна. Бүр нийгмийн шаардлага болоод байна.

            Х.Баттулгын фракцийнхан “АН-ын шинэ даргыг МАН захиалж байна” гэжээ. Тэгвэл МАН-ын дарга хэн бэ... Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнийн “Том ах” харин хэн юм бол... Х.Баттулга. Х.Баттулгын хувьд, өнгөрсөн хугацаанд МАН-ыг хагалж, АН-ыг сонгуульд ялагдуулсан гол эзэн. МАН-ыг ч, АН-ыг ч хамтад нь захирсан хүн бол тэр. Тиймдээ ч тэрбээр хуулийн гаванд орчихооргүй хүчтэй байгаа. Харин түүний командынхан айдаст автжээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсноосоо хойш гадаадад бүгж байгаад Монголд ирсэн. “Хэро энтертайнмент”-ын Б.Баатар айдастай байна. Х.Баттулгын шүхэр дор удаан оршихгүйгээ мэдэрсэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар айдастай байгаа учир хэдэн троллуудаар өмөөрүүлэхээс хэтрэхгүй байна. Гэвч Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлхсэн “Аалзны тор” өдгөө ч хэвээр. АТГ, цагдаа, тагнуулын дарга нарыг тэд томилсон учир хуулиас зугтсаар энэ намартай золгов. Төмөр замаас “Тамгагүй төр” хүртэлх тэдний их мөнгөний мөрөөр мөшгиж, хуулийн гаванд хийх хүн харин хэн бэ. Хэн тэгж чадах вэ. Тэр хүн бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц. МАН, АН дахь Х.Баттулгын эсрэг нэгдэлд хамгийн гол хөзөр нь болох хүн бол Б.Хурц. Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк, Төгрөгийн орд, Майдар эко хот зэрэг Х.Баттулгатай холбоотой фактууд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын “15 давхар” дахь мөнгө угаалтын хэргүүдийн булхайг түүнээс өөр илрүүлж чадах хүн байхгүй л болов уу. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Х.Баттулгын нэг том хэргийг өөрөө илчилж ярьсан нь “Төмөр замын төслөөс болж бид 80 их наяд төгрөгийн боломжоо алдсан” гэж мэдэгдсэн явдал юм. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцорсны дараахан хэвлэлд “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш муухай шийдвэр гаргасан. Урагшаа нүүрс зөөх төмөр зам нь 25 км-ээр зөрсөн. 24 тэрбум ам.доллараар 25 км төмөр зам барих гэж байгаа юм байна. 250 сая ам.долларын ажлыг 24 тэрбум ам.доллараар хийх гэж байна. Энэ бол луйвар. Маш сэжигтэй. 24 тэрбум ам.долларыг хэн авах гээд байгаа юм бэ, Хятадын компани лав биш байх. Хятадын компанийн нэрийг л ашигласан болов уу. Хэн энэ 24 тэрбум ам.доллар дотор ашиг сонирхлоо шургуулчихав аа” гэж ярьсан. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нартай холбоотой баримтуудыг эх сурвалжууд ийнхүү дэлгэсээр байдаг ч АТГ, цагдаагийнхан таг чиг байсаар... Хуулийнхан хөдөлж чадахгүй байгаа бол Б.Хурцыг хөдөлгөчих, АН-ынхаан. АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга асан тэрбээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийг байранд нь тавьчихтайгаа л байх. “АН-ын даргаар хэнийг сонгох вэ” гэж энд, тэнд фракциудаараа хор найруулж байгаа энэ үед Б.Хурц “Жэнко, “Ухаахудаг” хоёр АН-ыг авах гэж байна шүү дээ” гээд мэдэгдчихэж. АН-д яг одоо Б.Хурцаас өөр Х.Баттулгын эсрэг дуугарч, хүчтэй хөдлөх кандидат бараг алга. Тиймээс олон санаа оргож бусгалгүйгээр АН-ын даргаар Б.Хурцыг сонгоод Х.Баттулгын эсрэг “хөзөр” болгож нүүгээд үз дээ, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ. Улс төрийг ч улам сонирхолтой болгоно шүү дээ. Мэдээж хэрэг, АН-ын даргад хэрэг илрүүлж, ял шийтгэл оноох эрх мэдэл байхгүй. Гэхдээ АН-д Х.Баттулгын хаанчлалыг хэвээр үлдээхгүй гэвэл Б.Хурц гэж нэг том “хөзөр” байна даа, АН-ынхаан.  

                                                                                                                                  Ж.Болд   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!7 цаг 7 минутын өмнөШинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо8 сар 24. 9:50Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа8 сар 22. 12:29БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа8 сар 22. 12:24Б.Онон: Донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна8 сар 22. 12:18Н.Учрал сайдын зөвлөлд Ч.Улаан, Ч.Хашчулуун нар багтжээ8 сар 22. 12:05Бороогоор айдаст автуулахаа боль. Жинхэнэ аюул ирэхэд ард түмэн дөжирчихсөн байна шүү8 сар 22. 12:01Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ8 сар 22. 11:53Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой8 сар 21. 18:19Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав8 сар 21. 17:33“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв8 сар 21. 13:10Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 сар 21. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 21. 9:15МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.