Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав


8-р сарын 26
7 цаг 07 минут

           Яг одоо шөнийн 04:20 минут болж байна. Өглөө, үдэшгүй улайстал улстөржих цахим ертөнц хэсэгхэн завсарладаг үе. Хэвлэл мэдээлэл хийгээд олон нийтийн сүлжээнийхний гол сэдэв нь энэ сарын 28-нд хуралдах АН-ын ҮБХ болон тус намын шинэ даргын тухай юм. Ардчиллын төлөөх улс төрийн зургаан хүчин 2000 онд нэгдэж АН-ыг байгуулсан. Хүнээр бол цэл залуухан 25 настай энэ намыг хэн удирдаж, Монголын ардчиллын бат бөх цайз болгож авч явах вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Тиймээс АН-ын дарга хэн болох вэ гэдэг нь зөвхөн АН-ын дотоод асуудал биш, нийгмийн захиалга юм. Монгол орныг нэг намын дарангуйллаас ангид байлгаж, ардчиллаар овоглосон намыг дахин хүчтэй сөрөг хүчин болгож чадах лидерийг АН энэ удаад тодруулах учиртай. Энэхүү марафонд тус намаас хоёр эмэгтэй тодорсны нэг нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан. Түүний хувьд, сэтгүүлчийн адармаатай түүхээ эхлүүлсэн нь АН 2000 онд анх байгуулагдсан үеэс арай өмнөхөн.  

   “Миний залуу нас дугаараас дугаарын хооронд л өнгөрч байна даа. Би сэтгүүлч болох гэж л төрсөн. Энэ бол миний хувь тавилан”... Сэтгүүл зүйн салбарт анх танилцаж, сэтгүүлчийн жаргал, зовлонг хуваалцаж, өдөр тутмын шинэ сонины редакцийг хамтдаа босголцож явах үед Л.Мөнхбаясгалангийн хэлдэг байсан энэ үг санаанд тодхон байна. Тэр үнэхээр сэтгүүлч болох гэж л төрсөн мэт, сэтгүүлчээр ажиллахгүй л бол өөрийнх нь хувьд сүйрэл мэт энэ салбарт зориг, золиос гаргасан. Фэйсбүүкт өөрийнх нь бичсэнчлэн түүний үгсийн санд “Ялагдал” гэдэг үг үгүй. Яагаад гэвэл, тэр хэлмэгдүүлэлтийн гашуун сургамжийг биеэр амссан Буриад зоны үргэлжлэл. Н.Энхбаярын хаанчлалыг сөрөн зогсож, үнэнийг үзгээрээ илчилж байсан сэтгүүлчдийн нэг нь Л.Мөнхбаясгалан. Монголын улс төрд тухайн үеийн МАХН (МАН)-ын дарангуйлал тогтож, авлигачид ид гаарч байх үед үзэгнээс өөр зэвсэггүй сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Өдрийн сонин”, “Ардын эрх” сонины тэргүүн нүүрэнд эрх мэдэлтнүүдтэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэж, ард түмний мэдэх эрхийн төлөө хүчтэй дуу хоолой болж явсан. Тийм ээ, Л.Мөнхбаясгалан гэдэг автор… Сэтгүүл зүйн салбарт Л.Мөнхбаясгалан хэмээх авторыг тэр адармаатай, өрсөлдөөнтэй, хэр баргийн хүн халширмаар бартаат замыг сөрж бий болгосон. Ёстой л сөрж амьдарсан байх. Хурц эрэмгий, үнэнийг хоржоонтой, хатуу үгээр шоглож, улайтал бичдэг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан дуулиант нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудынхаа дараа олон ч дайсантай болсон. Энэ бол сэтгүүлчийн амьдралд байдаг л зүйл мэт болсон үзэгдэл. “Сэтгүүлч болох гэж л төрсөн” тэрбээр сэтгүүл зүйн фронтод зүтгэхдээ шагнуулж ч явсан, шархдаж ч байсан. “Надад ад үзэгдэх зориг байна. Би АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна” гэж мэдэгдсэнээс нь хойш тэр шархыг нь сэдрээж, шоглох гэсэн үзэгдэл ч идэвхжив. “Л.Мөнхбаясгалангийн нэр нь хүртэл худлаа” гэж хариуцлагатай албан тушаалтан постолсныг энэ өдрүүдэд дахин сэвж байна. Сонины сэтгүүлчид нэрээ нууцлах, өөртөө автор нэр өгөх бол тэдний эрх. Л.Мөнхбаясгалангийн хувьд, сэтгүүлч, уран бүтээлчийн хувьд энэ эрхээ л эдэлсэн… УИХ-ын сонгуульд худлаа нэртэй нэр дэвшинэ гэж юу байх билээ. Худлаа нэртэй хүнийг АН ч нэр дэвшүүлэхгүй, СЕХ ч босгоороо давуулахгүй шүү дээ. Өөр нэг марзан цуурхал бас дэгджээ. “Л.Мөнхбаясгалан Хятадын эрлийз” гэж. Монголын улс төрд өрсөлдөгчдөө “Хятадын эрлийз” гэж цоллуулаагүй хүн ингэхэд хэр олон үлдсэн бол… Л.Мөнхбаясгалангийн тухай өөр аймшигтай зохиолууд ч цахим ертөнцөд хөвөрч байна. Тэр дундаас “Хүү нь хар тамхины хэрэгт холбогдсон” гэх гүтгэлэг. Л.Мөнхбаясгалан “Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа бяцхан хүүгээ хааяа редакци дээр дагуулж ирдэг байсан. Цэргийн албанд залуус нэг нэгнээ дэглэж, харамсалтай мэдээ сонины нүүрт нийтлэгдсэн нь 2000 оны дунд үе. Л.Мөнхбаясгалан тэр мэдээг уншаад эмзэглэхдээ “Би хүүгээ цэрэгт явуулахгүй” гэдэг нийтлэл бичиж байв. Тэгэхэд хүү нь сургуульд ч ороогүй байсан болов уу. Харин хожим Зүүнбаянд төмөр замын бүтээн байгуулалт өрнөж эхлэхэд цэрэг хүүгээ тэнд ажиллуулахаар болсноо фэйсбүүк хуудастаа бичиж байсан. Л.Мөнхбаясгалан сонины дугаараас дугаарын хооронд өнгөрүүлсэн залуу насаа эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахад зориулсан. Тэр бол хал үзэж, хашир суусан сэтгүүлч. Ёстой “Чоно оо чоно” гэдэг шиг л… Тиймээс түүний хүү яавч хар тамхины хэрэгт холбогдох ёсгүй. Сэтгүүлч ээж, хуульч аавын хүү шүү дээ. Л.Мөнхбаясгалантай телевизэд хамт ажиллаж байсан сэтгүүлч ийм гүтгэлэг үйлдвэрлэсэн нь харамсалтай гэх үү, гутамшигтай гэх үү… Ерөөс сэтгүүлч хүн бусдын тухай үнэнийг бичих ёстой бус уу. Ойр дотны хүмүүс, сайн мэдэх нэгний тань тухай огт танихгүй, мэдэхгүй, уулзаж ч үзээгүй хүмүүс худал гүтгэлэг үйлдвэрлэхийг холоос хараад дуугүй сууна гэдэг бэртэгчин зангийн илрэл. Тэр тусмаа сэтгүүлч хүн үнэнийг мэдээлэх үүргээсээ урвана гэдэг байж болшгүй зүйл. Хүний нэр төр, түүний тухай үнэн бодит түүх гэдэг энэ хорвоогоос одсон хойно нь ч дураар хөндөж, сийчиж боломгүй эрхэмсэг оршихуй юм. Элдэв уянгын халил ч бас хэрэггүй.    

       АН-ын гишүүд ээ, “Надад ад үзэгдэх зориг байна. АН ялдаг нам байх ёстой. АН-ын бодлого айл бүрт хүрдэг байх учиртай. Намаа шинэчилье. Хүчтэй сөрөг хүчин болъё” хэмээн уриалсан Л.Мөнхбаясгаланг шоглоод байгаа чинь арай л шог биш үү. АН-ын дотоод ардчилал намын даргад нэрээ дэвшүүлсэн эмэгтэйг нийлж дэвсэлтлээ “Ул”-ны болсон уу. Л.Мөнхбаясгалан “Одоо бидэнд ядуу амьдрал, улс төрийн хогийн саванд хаягдсан нэрнээс өөр алдах юм юу байгаа билээ. УИХ-ын сонгуульд ялалт байгуулах гэж биш, МАН-ын “халаасны өрөө”-нд саатаж “Хамтарсан Засгийн газар байгуулж, биднийг оруулаач” гэж гуйсаар суух уу, Ерөнхийлөгчийн сонгуульд цагаан хуудсанд ялагддаг намын даргатай баймаар байна уу” гэж үнэнийг хэлсэн нь АН-ынхны уурыг хүргэв үү. Говийн бүсэд хүчтэй, мөнгөтэй эрчүүдтэй ана мана өрсөлдөж ялалт байгуулсан тэрбээр “Хэрэв энэ улс орныг, энэ намыг эрчүүд нь авч явж чадахгүй бол бүсгүйчүүд нь авч явъя” гээд АН-ын эрчүүдийн амбицийг хөдөлгөчихөв үү… Гэвч Л.Мөнхбаясгалан АН-ын гишүүний хувьд намын даргад нэрээ л дэвшүүлсэн. Байх л үзэгдэл. Намын дүрэмд заасан болзлыг хангахгүйгээ тэр мэдэж байгаа. АН-ынхан ч сайн мэднэ. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн нь түүний хувьд амбиц, өөрийнх нь хэлсэнчлэн улстөрч эрчүүдэд цай, кофег нь зөөдөг бүсгүйчүүдэд урам зориг өгсөн явдал. Яагаад байж болохгүй гэж. АН-ын бүсгүйчүүд ээ, Л.Мөнхбаясгаланг муулж, сошиалд шидэж өгч кайф авч байхаар түүн шиг амбицтай, ад үзэгдэх зоригтой байгаач. Тэр 2008 оны сонгуулиар АН-ын лидер Э.Бат-Үүлд зориулж “Ганцхан хувь” нийтлэлээ бичиж байв. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентад АН хүчтэй сөрөг хүчин байсан. Харин одоо АН-ыг ямар болгосноо харцгаа. Тэгээд Л.Мөнхбаясгалангийн АН-ынханд уриалж хэлснийг бод, тунгаа. Тэр танай намын тухай бодит үнэнийг хэлчихсэн байна. Магадгүй, АН намын даргаа шинээр сонгож, цэнхэр тугийнхаа дор жагсацгааж, Монголын улс төрд хүчтэй сөрөг хүчин болж дахин өндийх ганцхан хувь боломж энэ удаад тохиож байгаа ч юм билүү... Л.Мөнхбаясгаланг муулж мангартаж байхаар “клиник үхэл”-д орсон намаа сэргээ. “2028 оны сонгуульд намаа ялуулна” гэсэн нэгдмэл амбицтай байж, АН-ын цэнхэр тугаа Монголын улс төрд дахин мандуул.   

С.Тулга

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан2 цаг 55 минутын өмнөО.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай8 сар 26. 9:38"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ8 сар 26. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 26. 8:57Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү8 сар 26. 8:46Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард Монголд ирнэ8 сар 26. 7:21Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав8 сар 26. 7:07Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!8 сар 25. 19:35Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.