Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргасан, бусдад давуу байдал олгож улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байхдаа хилийн чинад руу оргон зайлсан. Дубайн гэрээ дуулиан дэгдээж, хууль хяналтынхан түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сар орчим хорьсон ч батлан даалтад гаргасан. Тухайн үед хэвлэлүүд “Ч.Сайханбилэг эх орондоо буцаж ирэхээр болжээ” гэж мэдээлж байсан ч тэр ирээгүй. “Гадаадад өмгөөллийн томоохон фирм хөлсөлсөн” гэгдээд сураг алдарсан. УИХ-ын чуулган 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд хуралдах үеэр Ж.Алдаржавхлан гишүүн “Ч.Сайханбилэгийг АНУ-аас ойрын хугацаанд авчрах боломж байна уу” гэхэд АТГ-ын дарга З.Дашдаваа “Ч.Сайханбилэг өөрөө л ирэхгүй бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй” гэдэг хариултыг өгч байсан юм. Ямартай ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард эх орондоо ирэхээр болжээ.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих