Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү


8-р сарын 26
8 цаг 46 минут

                  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангайд амрах зуураа МАН, АН-ынхантай уулзаж, ирэх аравдугаар сард хуралдах намын их хурал болон УИХ-ын нөхөн сонгуулийн талаар ярилцсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр АН-ынхныг Өвөрхангайд дуудаж уулзсан нь учиртай. Өнгөрсөн сонгуульд АН-ын нэр дэвшигчид хангайн бүсэд ялалт байгуулсан. Харин тус бүсээс УИХ-д сонгогдсон Дав.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал улс төрийн хүрээнд шийдлээ ололгүй, шүүхийн шийдвэр тоосонд дарагдсан хэвээр байгаа. Тиймээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АН-ынхны энэ эмзэг сэдэвт дөрөөлж, тэдэнтэй нөхөн сонгуулийн талаар ярилцсан бололтой. Харин МАН-ынхантай намын ээлжит их хурлын талаар ярилцаж, МАН-ын даргын тамгаа гардуулж өгөх кандидат дээр байр суурийг нь сонссон болов уу гэх таамаг бий. Экс Ерөнхий сайд Өвөрхангайд амрах далимдаа улс төрийн уулзалтуудаа ийнхүү хийснийхээ дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зохион байгуулсан уулзалтад оролцохоор Архангайд хүрэлцэн иржээ. Цэнхэрийн амралтад болсон энэхүү “party”-д Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын фракцийнхан буюу Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, Д.Ганмаа, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарын гишүүд оролцсон талаар зарим хэвлэл мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дэмжлэгээр МАН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Мандхай нар Цэнхэрийн амралтад дуудагдсан байна. Харин Л.Оюун-Эрдэнийн Говьсүмбэрт хийсэн уулзалтад Э.Бат-Амгалан тэргүүтэй МАН-ынхан очжээ. Э.Бат-Амгалангийн хувьд, хотын мэр Х.Нямбаатарын фракцийнх бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар ажиллаж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “15 давхар”-ынхны зүгээс урвагчдыг тодруулах акциа өдгөө ч үргэлжлүүлж байгаа. “Хэн хэн надаас урваж намайг огцруулсан бэ” гэдэг гомдол, хорслоо ч Л.Оюун-Эрдэнэ дарж ядан яваа. Тиймээс тэрбээр МАН дахь далаад оныхон буюу У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт МАН-ын даргын тамгыг гардуулж өгөх биш, наяад оныхонд бэлэглэх тохироог хийж яваа болов уу гэх таамаг бий. Л.Оюун-Эрдэнийн тухайд, барьцгүй улс төр хийдгийг улс төрийн хүрээнийхэн хийгээд иргэд ч өнгөрсөн зун огцрохынхоо өмнө хийсэн алхмуудаас нь тодорхой харсан байх. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнд орж “Өөрөө өргөдлөө өг” гэдэг үг сонссоныхоо дараа МАН-ын Бага хурлыг хуралдуулж АН-ыг Засгийн газраас хөөх шийдвэр гаргуулсан шүү дээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ирэх аравдугаар сард хуралдахаар албан бусаар товлосон МАН-ын их хурлын өмнө улс төрийн ямар драма дэглэхийг таашгүй. Харин тэрбээр У.Хүрэлсүхэд гомдсон гомдлоо Г.Занданшатарт гаргаж, МАН-ын даргын тамгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хоёрын аль нэгэнд өгөхөөр тохиров уу гэдэг нь анхаарал татаж эхэллээ. Эрх баригч хүчнийхний хувьд “МАН-ын даргад Г.Занданшатартай өрсөлдөх хүчтэй лидер гэвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан л байна” гэлцэж байна. Гэвч Д.Амарбаясгалан “Үгүй” гэвэл өөр хэн байж таарах вэ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн... Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг УИХ Ерөнхий сайдаас огцруулсны дараа Ерөнхий сайдын албан тушаалд Г.Занданшатартай өрсөлдсөн. Тухайн үед Л.Оюун-Эрдэнийн фракцийнхан болон МАН дахь наяад оны зарим төлөөлөл Г.Тэмүүлэнг дэмжиж саналаа өгсөн гэдэг. МАН-аас гадна Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч түүний найз. Н.Номтойбаярын тухайд, Ерөнхий сайд Г.Занданшатарын урилгыг хүлээн авч танхимд нь орж ажиллахаас татгалзаж байсан. Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар цагтаа түнжин хагарч байсан ч Г.Тэмүүлэнг МАН-ын дарга болгох дээр эрх ашиг нэгдсэн байх магадлалтай. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын эсрэг МАН, АН-д блок үүсгэж, намрын халуун өдрүүдээ эхлүүлж байгаа нь тодорхой. Ерөнхий сайдаас огцорсон ч түүнд УИХ-д олонхи суудалтай МАН-ын даргын эрх мэдэл бий. Тиймээс эрх баригч хүчний тэргүүний хувьд дэмжиж УИХ-ын гишүүн болгосон жагсаалтынхан болон тойргоос сонгогдсон гишүүдийнхээ хүчийг хөдөөд хийсэн уулзалтуудаараа төвлөрүүлж байгаа болов уу. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн МАН, АН-ынхантай хийж буй уулзалтууд үр дүнд хүрч, тэрбээр МАН-ын даргын тамгаа наяад оныхондоо шилжүүлбэл ирэх өвөл улсын төсөв хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах дайралтаа хийх үү гэдэг асуулт ч гарч ирнэ. Өнгөрсөн зун УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Ч.Номин, Х.Баасанжаргал нар “Засгийн газар тойрог тус бүрт таван тэрбум төгрөг тусгах нэрийдлээр УИХ-ын гишүүдийг хахуульдах гэж байна” гэдэг дуулиан дэгдээсэн. Хэдийгээр энэ дуулиан Сангийн сайд Б.Жавхлангийн “Гишүүдээс тойргуудад хийх хөрөнгө оруулалтын талаар санал авсан төдий” гэх тайлбартайгаар хэсэг намжсан ч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу намрын чуулганаар Ерөнхий сайдад тойрог бүрт хуваарилах таван тэрбум төгрөгийн талаар асуулга тавихаар болсноо мэдэгдсэн. Ч.Лодойсамбуугийн хувьд, АН-ын даргын марафонд Л.Оюун-Эрдэнээс далд дэмжлэг авч байгааг намынхан нь ярьж байгаа. Тэгэхээр ирэх өвөл улсын төсөвтэй холбоотой улаан хэрүүл болох үеэр Л.Оюун-Эрдэнийн бригадынхан Г.Занданшатарын эсрэг хөдөлж мэдэх л юм. Л.Оюун-Эрдэнэд УИХ дахь МАН, АН-ын кнопчидоос гадна Х.Баттулга гэж “Том ах” бий. Л.Оюун-Эрдэнэ улс төрд хүч, нөлөөгөө алдахыг тэр хүсэхгүй. Тиймээс Ерөнхий сайдаас огцорсон ч МАН дахь эрх мэдлээ хадгалж үлдэх мэхийг Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэд зааж зөвлөж ч байгаа биз. МАН Х.Баттулга гэдэг де факто даргатай болсоор удлаа шүү дээ.   

                                                                                                                                   С.Тулга   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан3 цаг 2 минутын өмнөО.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай8 сар 26. 9:38"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ8 сар 26. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 26. 8:57Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү8 сар 26. 8:46Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард Монголд ирнэ8 сар 26. 7:21Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав8 сар 26. 7:07Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!8 сар 25. 19:35Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.