Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа


8-р сарын 26
15 цаг 51 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв.

Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсон гэдгийг тэмдэглэж байв.

Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байгаа бөгөөд тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөлөл 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах, хилийн чанад дахь монгол сургуулиудад нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын наадмыг дөрвөн тивд ээлжлэн зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар санал, хүсэлт тавьж байсан нь өнөөдөр бүгд амжилттай хэрэгжиж байгаа талаар тэргүүн С.Цэрэндэмбэрэл товч танилцуулж, хилийн чанад дахь монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад амьдарч буй монгол иргэдэд халуун мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, дэмжин ажиллахаа илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан2 цаг 54 минутын өмнөО.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай8 сар 26. 9:38"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ8 сар 26. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 26. 8:57Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү8 сар 26. 8:46Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард Монголд ирнэ8 сар 26. 7:21Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав8 сар 26. 7:07Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!8 сар 25. 19:35Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.