Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?


8-р сарын 27
9 цаг 23 минут

          Монгол хэрдээ таарсан арвин баялагтай. Гэвч Монголын иргэд түүнийхээ хишгийг хүртэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Анхнаасаа буруу замаар тарчихсан баялгийг буцааж зөв рүү нь оруулах асар хүнд бололтой. Нэгэнт эзэмшээд, ашиглаад, амтанд нь орчихсон нөхдүүд амар тавьж өгдөггүй аж. 
Ийм замаар эзлэгдсэн хэдэн үйлтэй орд манайд бий. Гэхдээ, хагас хугас ч болов нийтийн мэдэлд үлдсэн хэдэн орд бас байна. Өнөөдөр Монголын эдийн засаг ердөө гурван “булаг”-аас тэжээгдэж байна. Үүнд, Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгойн орд багтдаг. Тавантолгойн нүүрсний орд гэхэд, эзлэх газрын хэмжээгээрээ 90 гаруй хувь боловч, нөөц хийгээд чанарын талаас арай илүү нь нийтийн эзэмшилд байдаг. Түүнийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК эрхлэн ажилладаг. Тийм боловч, “…Нийтийн эзэмшилтэй” гэхэд хэцүү л дээ. Тэнд байнга хулгай гардаг. 2022 онд нүүрсний хулгай илрэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хамаг булхай гарч байв. Эцэс сүүлдээ, тус компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ томилдог болсон. Энэ их хачин л даа. Төр өөртөө итгэхээ больсны л илрэл юм. Төрийн нэрээр хүмүүс ажиллана. Тэдэндээ дахиад БЭТ-өөр хяналт тавиулна. Манай төрийн, нийтийн өмчийн компаниуд ийм л сонин системээр ажил хийдэг болчихсон. Гэхдээ, ингээд олборлолт, борлуулалтад нь чангахан хяналт тавиад ирэхээр улсын эдийн засагт оруулдаг мөнгө нэмэгдчихдэг. Тиймээс, 2022 оноос хойш голдуухан онцгой дэглэмтэй явж ирсэн. 
Сүүлд, наадмын өмнөх өдөр дахин онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын БЭТ-өөр ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэнг томилсон. У.Бямбасүрэн ч “…Онцгой дэглэм тогтоосноос хойш үр ашигтай ажиллалаа” гээд л мэдээлээд байна. Тэгж байгаа нь сайн хэрэг. Гэвч, энэ удаагийн онцгой дэглэмийн араар эрсдэлтэй, алдаатай үйл ажиллагаа явагдаад байж болзошгүй дуулдаад байх болов. БЭТ томилогдож очоод удалгүй, наадмын дараахнаас “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оператороор олон жил ажилласан монгол комданиудыг хятад компаниар солихоор болжээ” гээд яригдаад унасан. Бас “…БЭТ-ийн эзэмшлийн даатгалын компани ямар нэг цензургүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн даатгалын тендерүүдийг хамлаа” гээд даатгалын салбарынхан шүүмжлээд эхэлсэн. 
Саяхнаас эх сурвалжууд “…Урд хөршийн компаниудтай нүүрсний оффтейк гэрээ байгуулж нэг тэрбум ам.долларын урьдчилгаа авах яриа хөөрөө хийж байна” гэж яриад эхэллээ.
Яагаад ингэж буйгийн шалтгааныг “…Төлбөрийн тэнцэл алдагдаж Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн” хэмээн тайлбарлаж байна. Төлбөрийн тэнцэл гэж энгийнээр валютын орж, гарч буй урсгал юм. Импорт хийгээд гаргаж байгаа валютаа ямар нэг экспорт, хөрөнгө оруулалтаар нөхөж байж төлбөрийн тэнцэл хангагддаг. Ер нь бол, төлбөрийн тэнцэл нь тухайн улсын эдийн засгийн гадаад бодлогын нэрийн хуудас ч гэдэг байна. Өнгөц харахад, төлбөрийн тэнцэл статистикаар гарч, тэр нь техникийн шинжтэй асуудал гэж ойлгогддог талтай. эхдээ, энэ нь эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлдэг макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг юм. Чухамдаа, ийм учир шалтгаантай үзүүлэлт унаж, Монгол Улс төлбөрийн тэнцлээ алдчихжээ. Товчхондоо, Монгол Улс мөнгөгүй болжээ. Валютаа гадагш урсгаад байгаа хэр нь орлогогүй суугаад байна гэсэн үг. Манайд, Монголбанкны ерөнхийлөгч, ҮСХ-ны дарга хоёрын хамт баталсан аргачлалаар төлбөрийн тэнцлийг гаргадаг. Сүүлийн хэдэн сард төлбөрийн тэнцлийг зарлахаа больсон. ҮСХ-ны албан ёсны мэдээллийн сайтад 2025 оны тавдугаар сараас хойшх төлбөрийн тэнцлийн мэдээлэл тавигдаагүй байна. Дүн нь эвгүйтчихээд мэдээлэхээс жийрхээд байгаа бололтой. Ийм л учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр оффтейк гэрээ хийхээс аргагүйд хүрсэн болж таарч байгаа юм. 
Харин төрийн энэ мэргэн санааг эдийн засагчид таалахгүй байна. 
Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалт биржээр явдаг. Үндсэндээ, Монгол Улсын эдийн засгийн цөөн тооны байнгын эргэлт томоохонд тооцогдоно. Хэрэв, энэ эх үүсвэр дээр тэрбум ам.долларын урьдчилгаа авчихвал цаашид нүүрсний экспорт, түүнээс орж ирэх орлого хүндэрнэ. Оффтейк гэдэг бол өр, өрний нүүрс гараад байгаа хэр нь орлого орж ирэхгүй болно. Үүний зэрэгцээ, нөгөө л нүүрсний хулгай “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр дахин цэцэглэнэ. Зүй нь, эдийн засгийг тогтоохдоо арай өөр эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг ашиглах нь хэтдээ хэрэгтэй, эс бөгөөс Монгол Улс хүндрэл, хямрал руугаа улам ойртоно. Ийм тайлбарыг эдийн засагчид хэлж байна.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна1 цаг 36 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цагийн өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ3 цаг 58 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 7 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 10 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 14 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов5 цаг 36 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ5 цаг 41 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг5 цаг 45 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 50 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 35 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 43 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 32 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ7 цаг 40 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.