Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа


8-р сарын 27
13 цаг 38 минут

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа. Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, 2025 оны 09 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд мөн үүрэг болголоо.

Төгрөг нуурын бүлэг орд нь 20-30 км талбайн хэмжээтэй, гурван тэрбум тонн хүрэх хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо судалгаатай, ашигт малтмалын томоохон ордуудын нэг юм. Энэхүү бүлэг ордод 1951-1986 онд улсын хөрөнгөөр долоон удаа урьдчилсан хайгуул хийсэн байдаг.

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Тус орд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор үндэсний баялгийн сангийн тухай үзэл баримтлалыг санаачлан, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж, батлуулсан. Ингэснээр Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулиуд батлагдах эрх зүйн үндсийг тавьсан юм. Үндэсний баялгийн санг санаачлагчийн хувьд, мөн гүйцэтгэх засаглал хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй тул Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэр болон иргэдэд хүртээх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Ж.Болд

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан3 цаг 1 минутын өмнөО.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай8 сар 26. 9:38"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ8 сар 26. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 26. 8:57Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү8 сар 26. 8:46Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард Монголд ирнэ8 сар 26. 7:21Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав8 сар 26. 7:07Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!8 сар 25. 19:35Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.