О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ


8-р сарын 27
14 цаг 11 минут

АН-ын ҮБХ-ны хурал маргааш (2025.08.28) болно. Харин тус намын их хурлыг энэ сарын 31-нд хийхээр товлосон. МАН-ын Бага хурал хуралдаж, хамтарсан Засгийн газраас АН-ыг хөөсний дараа Л.Гантөмөр “АН-ын даргын ажлаа өгнө” гэж мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Улс төрийн зөвлөлийн хурлаар тэрбээр энэхүү байр сууриа дахин илэрхийлснийг намынхан нь мэдээлсэн. Тиймээс АН-ын шинэ даргын төлөөх марафон фракциудынх нь дунд ширүүхэн өрнөж байна. MCS-ийнхнээс УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг, Жэнко Х.Баттулгынхнаас О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан нарыг торгуулийн суман болгож илгээлээ. Харин АН дахь анти Жэнко нэгдлээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг зүтгүүлж байна. Гэвч АН-ыг дахин хүчтэй сөрөг хүчин болгож, УИХ-ын 2028 оны сонгуульд ялуулах лидер хэн байх вэ. АН бол үндэсний хэмжээний хоёр дахь том нам. Энэ намыг ялж, ялагдаж үзсэн, улс төрд хат суусан, хашир туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн лидер удирдах ёстой гэдгийг тус намынхан хэлж байна. Сошиалд бичиж байгаачлан Ерөнхий сайд болох хэмжээний ранктай улстөрч АН-ын дарга болох ёстой… Тиймээс АН дахь анти Жэнко нэгдлийнхэн О.Цогтгэрэлийг “Улс төр, бизнесийн салбарын туршлагатай. Либерал үзэл баримтлалтай, тулхтай, АН дахь фракциудын балансыг тохируулж чадах кандидат” гэж үзэж буй учраас дэмжиж байгаа аж. Гэвч MCS, Жэнко Х.Баттулгынхан үүний эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан нарыг эсрэг буланд нэр дэвшүүлжээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хувьд өнгөрсөн сонгуульд MCS, АПУ-аас дэмжлэг авч өрсөлдсөн гэлцдэг. Тэрбээр УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. АН-ын даргын марафонд өрсөлдөнө гэдэг Ч.Лодойсамбуугийн тухайд улс төрийн рингэн дээр имижээ өсгөх тоглолт. ХҮН намаас АН-д элсэж, Жэнко Х.Баттулгын хүн гэгдэх болсон О.Алтангэрэл ч анх удаа УИХ-д сонгогдсон. Л.Мөнхбаясгалангийн хувьд ч мөн ялгаагүй. Тэгэхээр тэдний хувьд АН-ын дарга болох боломжгүй. АН-ын дүрмийн 5.17.4-т “Намын даргад нэр дэвшигч нь үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэгийг авч гарын үсэг зуруулсан, намын сонгуульд гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр дөрвөөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна” гэж заасан.

Г.Анар

             



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан3 цагийн өмнөО.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай8 сар 26. 9:38"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ8 сар 26. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 26. 8:57Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү8 сар 26. 8:46Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард Монголд ирнэ8 сар 26. 7:21Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав8 сар 26. 7:07Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!8 сар 25. 19:35Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.