Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан


8-р сарын 27
22 цаг 11 минут

ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлал үзүүлж сулласан гэх яриа АН-ын ҮБХ болохын өмнөх өдөр дахин гарлаа. Энэ талаар Б.Хурцын эхнэр Ү.Сарнай фэйсбүүкт “Миний нөхөр болон гэр бүлийн зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Харин өөрөө тийм үг дамжуулахад нь миний бие 2021 оны зургадугаар сарын 22-нд ийм мэдэгдэл хүргүүлсэн байдаг юм. “Миний нөхөр өөрөө болон бид “Гэм буруугүй” гэж үзсэн хэвээр байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дагуу уучлал үзүүлэхгүй байхыг хүсье” гэж. Бас шоронд хоригдсон орой нь ардчилсан Ерөнхийлөгчөөс хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргуулахыг хүссэн мессэж явуулсан байдаг” гэж бичжээ. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухынхаа өмнөхөн буюу 2021 оны зургадугаар сарын 24-нд зарлиг гарган зарим хүнд уучлал үзүүлсний дотор Б.Хурцыг багтаасан юм. ТЕГ-ын дарга Б.Хурцын хувьд эрүүдэн шүүлттэй холбоотой хэрэгт буруутгагдаж ял сонссон талаараа “Би гүйцэтгэх ажлын төлөвлөгөө л баталсан. Үүний төлөө намайг ялласан” гэсэн тайлбарыг нэг бус удаа өгсөн. Б.Хурц, түүний гэр бүлийн зүгээс С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, мөн эрүүдэн шүүсэн гэх хэргийг улсын нууцаас гаргуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорт хэд хэдэн удаа хандсан ч өдгөөг хүртэл таг чиг байсаар байгаа.

Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан5 цагийн өмнөО.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр Монгол Улсын ирэх 10 жилийн “луужин”, хөгжлийн баримт бичиг болох учиртай8 сар 26. 9:38"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ8 сар 26. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 26. 8:57Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн нарын аль нэгэнд өгөх тохироог хийсэн үү8 сар 26. 8:46Ч.Сайханбилэг ирэх аравдугаар сард Монголд ирнэ8 сар 26. 7:21Л.Мөнхбаясгаланг ад үзэх зоригтой хүмүүст зориулав8 сар 26. 7:07Х.Баттулгын эсрэг тавих гол “хөзөр” чинь Б.Хурц шүү, АН-ын ҮБХ-ны гишүүд ээ!8 сар 25. 19:35Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ8 сар 25. 15:07Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно8 сар 25. 15:02Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно8 сар 25. 14:59Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8 сар 25. 14:55Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл наймдугаар сарын 28-наас эхэлнэ8 сар 25. 11:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ8 сар 25. 9:49Дугаарын хязгаарлалт лхагва гаргаас хэрэгжиж эхэлнэ8 сар 25. 9:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 25. 8:59Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.