Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли хүрэлцэн ирлээ


9-р сарын 1
9 цаг 21 минут

       Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2025.08.31) хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтав.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.

Энэхүү айлчлал Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай15 минут 31 секундын өмнөЕсдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь18 минут 48 секундын өмнөТусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ24 минут 2 секундын өмнөЗасгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа29 минут 29 секундын өмнөГ.Эрдэнэтуяа: Стратегийн гэсэн тодотгол зүүчихээд “34-51 хувийг төр эзэмшинэ” гэж байгаа нөхцөлд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй3 цаг 32 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 29 минутын өмнөШинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна4 цаг 32 минутын өмнөЭнэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв7 цаг 6 минутын өмнөМонгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли хүрэлцэн ирлээ7 цаг 16 минутын өмнөӨнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй7 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 цаг 5 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа8 сар 31. 23:10Маргаашаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь өөрчлөгдөнө8 сар 31. 20:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоно8 сар 31. 20:12“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 31. 20:10Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ8 сар 31. 20:07“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 31. 20:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ8 сар 31. 19:32У.Хүрэлсүх, С.Баярцогт нар нэн шинэ МАНАН байгуулж, Г.Занданшатарын танхимд АН-ынхан орж ирж магадгүй боллоо8 сар 31. 18:33Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан8 сар 27. 22:11О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.