УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ


9-р сарын 1
12 цаг 08 минут

        Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрдэм номд шамдан суралцагч оюутан, сурагчид аа,

Эцэг эх, асран хамгаалагчид аа,

Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улс боловсролыг хамгийн эрхэм үнэт зүйл, хөгжил дэвшлийн гол хүч хэмээн үздэг. Өнөөдөр бид зөвхөн сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй, харин сурагч бүрийн сургалтын таатай орчин, сэтгэлзүйн эрүүл байдал, нийгмийн харилцаа зэрэг цогц асуудалд илүү гүн анхаарах цаг үе ирээд байна.

Өнөөдөр хүүхэд бүр сургуульдаа ирээд аюулгүй, эрүүл, эерэг орчинд суралцах эрхтэй. Энэ зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй сургуулийн үдийн хоолны хөтөлбөр нь зөвхөн өл залгах төдий бус, эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах идэвхэд чухал нөлөөтэй үндэсний бодлого юм. Үүнийг чанар, хүртээмжийн хувьд улам сайжруулж, хүүхэд бүрийг ялгаваргүй хамруулах нь бидний зорилт билээ.

Мөн сургуулийн орчинд тохиолддог үе тэнгийн дарамт, гадуурхалт, ялгаварлал бол зөвхөн нэг хүүхдийн бус, нийт нийгмийн ирээдүйд нөлөөлөх асуудал. Энэ сорилтыг багш, эцэг эх, төр, нийгмийн хамтын хүчээр даван туулах шаардлагатай. Хүүхэд бүр өөрийн онцлог, авьяас чадвараараа бахархаж, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой нийгмийг бид хамтдаа бүтээх ёстой.

Сурагчдын суралцах сургалтын орчин, анги танхим, спорт, урлагийн боломж, номын сан, мэдээллийн технологийн дэд бүтэц зэрэг нь боловсролын чанарыг тодорхойлогч хүчин зүйл юм. Тиймээс төрөөс эдгээрт онцгойлон хөрөнгө оруулж, бүх хүүхдэд тэгш боломж олгох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Эрхэм багш нар аа, Та бүхэн мэдлэгийн үндэс, хүмүүжил төлөвшлийн хамгийн том үлгэр дууриал билээ. Ирээдүйн Монголын эзэд болсон хүүхэд багачуудыг зөв хүн болгож төлөвшүүлэн, оюуны гэгээг түгээж буйд талархал илэрхийлье.

Сурагч, оюутан залуустаа шинэ хичээлийн жилдээ эрдмийн өндөр амжилт, нөхөрлөлийн баяр баясал, итгэл дүүрэн урам зоригийг хүсэн ерөөе. Эцэг эх, асран хамгаалагчдадаа хүүхдийнхээ боловсролын үйл хэрэгт гар бие оролцож буйд баярлаж, сайн сайхныг хүсье.

Эх хэлээ дээдлэн хамгаалж, боловсролын үнэ цэнийг эрхэмлэн, эрүүл, аюулгүй, хүнлэг сургалтын орчин бүрдүүлэх нь бидний хамтын зорилго билээ.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025 оны 9 дүгээр сарын 1



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай17 минут 43 секундын өмнөЕсдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь21 минутын өмнөТусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ26 минут 14 секундын өмнөЗасгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа31 минут 41 секундын өмнөГ.Эрдэнэтуяа: Стратегийн гэсэн тодотгол зүүчихээд “34-51 хувийг төр эзэмшинэ” гэж байгаа нөхцөлд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй3 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 32 минутын өмнөШинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна4 цаг 35 минутын өмнөЭнэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв7 цаг 8 минутын өмнөМонгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли хүрэлцэн ирлээ7 цаг 19 минутын өмнөӨнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй7 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 цаг 7 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа8 сар 31. 23:10Маргаашаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь өөрчлөгдөнө8 сар 31. 20:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоно8 сар 31. 20:12“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо8 сар 31. 20:10Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ8 сар 31. 20:07“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна8 сар 31. 20:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ8 сар 31. 19:32У.Хүрэлсүх, С.Баярцогт нар нэн шинэ МАНАН байгуулж, Г.Занданшатарын танхимд АН-ынхан орж ирж магадгүй боллоо8 сар 31. 18:33Ү.Сарнай: Манай гэр бүл болон Б.Хурц Х.Баттулгаас уучлал, өршөөл хүсээгүй. Х.Баттулга өөрөө тийм үг дамжуулсан8 сар 27. 22:11О.Цогтгэрэлийг АН-ын дарга болгохын эсрэг Жэнко, MCS фракцийнхан нэгджээ8 сар 27. 14:11Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа8 сар 27. 13:38Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу8 сар 27. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 27. 9:26Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?8 сар 27. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ8 сар 27. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 27. 9:04"Gazprom”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нартай уулзжээ8 сар 26. 17:56Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа8 сар 26. 15:51Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв8 сар 26. 9:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.