Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа


9-р сарын 1
16 цаг 08 минут

       Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн  орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө. 

Ирэх жилийн төсвийн  бодлого макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх,  нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгааг Ерөнхий сайд хэллээ.  
D-parliament цахим системээр татварын багц реформын төслийг өнөөдрөөс хэлэлцүүлж байна. Энэ багц хуулийн төсөл нь нийт иргэд, бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж байгаа. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжиж байгаа төсөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. 

 Засгийн газар төсвөө боловсруулахдаа анх удаа иргэдээс санал авлаа. 188 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр авсны зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 239 мянган хүн оролцож давхардсан тоогоор 8.8 мянган санал гаргасан нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог анх удаа өргөн хүрээнд хангаж чадсан томоохон арга хэмжээ боллоо гэж үзэж байна.  

Иргэд санал өгөхдөө нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны  аюулгүй-найдвартай байдлыг хангах, төсвийн зардлыг бууруулах, татварын ачааллыг багасгаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Иргэдийн саналын дагуу  төсөв туссан онцлог зарим арга хэмжээг дурдвал:   

1. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилт тавьж байна. Дунд хугацаанд буюу 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттай  хэрэгжүүлнэ.  Энэ хүрээнд ирэх онд улсын төсөв болон гадаад зээл тусламжаар боловсролын салбарт нийт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ. Түүнчлэн ирэх онд багшийн ажлын  ачаалалд нийцсэн цалингийн  бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

2. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Энэ хүрээнд хавдрын эмнэлэг, эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ, 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

3. Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд  378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна.

4. Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор тэдний 1.0 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэнэ.  

5.Эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 373.3 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 351.8 тэрбум нь гадаад зээл тусламжаар, 150 тэрбум төгрөг нь бондын эх үүсвэрээр санхүүжигдэнэ. Энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын дийлэнхийг хувийн хэвшил оруулах бөгөөд нийт өртөг нь хоёр их наяд 566 тэрбум төгрөг байна. 

6. Ирэх онд  экспортын голлох түүхий эдийн үнийн бууралт, дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалан улсын эдийн засгийн идэвхжил удааширч, төсвийн орон зай хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Тиймээс төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинд буюу ДНБ-ий 24.0 хувьд хязгаарлаж, төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана. Урсгал зардлыг 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 641.7 тэрбум төгрөгөөр хэмнэж бууруулна. Хэмнэлтэд төрийн байгууллагуудын урсгал зардал, салбаруудад олгодог татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт багтахын зэрэгцээ төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээ багтаж байна.  

7. Үндэсний баялгийн сангийн хуримтлал өсөж, арвижиж өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 4,706.1 тэрбум, Хуримтлалын санд 654.4 тэрбум буюу нийт 5,360.5 тэрбум төгрөг болж хуримтлагдаад байна. Ирэх онд Үндэсний баялгийн сан 2,956.1 тэрбум төгрөгөөр арвижих тооцоо гарсан бөгөөд хөрөнгийн удирдлагын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмтай уялдсан бодлогыг банк санхүүгийн тогтолцооны хүрээнд нэвтрүүлнэ. Иргэд E-Mongolia цахим системээс Хуримтлалын сан дахь өөрийн хуримтлалын хэмжээг харах боломжтой. Түүнчлэн ирэх онд ажлын ачаалалд нийцсэн багшийн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна1 цаг 34 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу2 цаг 58 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ3 цаг 57 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 5 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 8 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 12 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов5 цаг 35 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ5 цаг 40 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг5 цаг 44 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 49 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 34 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 41 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 30 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ7 цаг 39 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.