АН О.Цогтгэрэл гэдэг шинэ даргатай боллоо. Харин МАН-ынхан их хурлаа есдүгээр сард хийж, намын даргаа сонгох талаар тус намын генсек Я.Содбаатар мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын олонхийн саналаар огцруулах мөчөөс эхлэн эрх баригч хүчинд У.Хүрэлсүхийнхэн ба Л.Оюун-Эрдэнийнхэн гэсэн хуваагдал ил болсон. Ерөнхий сайд Г.Занданшатарыг танхимаа ч бүрдүүлж амжаагүй байхад Л.Оюун-Эрдэнийн талын 30 гишүүн буюу Ч.Номин, Э.Болормаа тэргүүтэй “1 А”-ийнхан өрөөнийх нь өмнө эгнэн сууж шаардлага хүргүүлсэн. Нэрэн дээрээ “Нас, хүйс харгалзалгүй мэргэжлийн хүмүүсийг сайдаар томил” гэсэн утгатай ч нэдэр дээрээ У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын эсрэг хийсэн акци байв. Л.Оюун-Эрдэнэд УИХ дахь олонхи “Итгэл үзүүлэхгүй” гэдэг санал өгч огцруулснаас хойш яг гурван сар өнгөрлөө. Экс Ерөнхий сайд “Том ах” Х.Баттулгынхаа араас орж, УИХ-ын чуулган тасалдаг гишүүдийг тэргүүлэх болсон. Харин хилийн чинадаас Монголд ирж, Төрийн ордон хийгээд орон нутагт МАН, АН-ынхантай уулзаж яваа.
Л.Оюун-Эрдэнэ удахгүй болох МАН-ын их хурлаар намын даргын ажлаа өгөх ёстой. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарт тамгаа гардуулах учиртай. Гэвч түүнд өөр төлөвлөгөө байгаа бололтой. МАН-ын даргын суудлыг наяад оныхонд, тодруулбал найзууддаа шилжүүлж, улс төр дэх эрх мэдлээ хадгалж үлдэхийг хичээж байна. Нэг ёсондоо, ажиглагчид Д.Амарбаясгаланг “МАН-ын сүүдрийн генсек” гэж байгаачлан Л.Оюун-Эрдэнэд ч бас эрх баригч хүчний сүүдрийн дарга болох хүсэл бий. Гэвч У.Хүрэлсүхийн талынхан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй наяад оныхны өөдөөс 90-ээд оны өөр нэгэн дүр гаргаж ирэв. Тэр бол У.Хүрэлсүхийн экс хүргэн, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва. Тэрбээр МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгчийн тамгыг УИХ-ын гишүүн Н.Учралаас хүлээн авч байсан юм. Харин саяхан Ерөнхий сайд Г.Занданшатарыг залуустай хийх уулзалтынхаа анхны зочноор урьж, “Рио парк”-т “Татвар” гэдэг сэдвээр өрнөсөн ярилцлагыг нь зохион байгууллаа. Нэг ёсондоо, Л.Оюун-Эрдэнийн оронд МАН дахь 90-ээд оны төлөөлөл болсон Б.Пүрэвдагва энд гарч ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвших үеэр Л.Оюун-Эрдэнэ Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд залуустай хийсэн уулзалтыг нь хөтөлж байв. Гэвч Х.Баттулга ялж, М.Энхболд ялагдсан. Түүгээр ч зогсохгүй Л.Оюун-Эрдэнэ “Шударга 5”-аа оройлон манлайлж, М.Энхболдыг эрх мэдлийн сэнтийгээс буулгаж байлаа. М.Энхболд явж, Л.Оюун-Эрдэнийн эрин үе эхэлсэн. У.Хүрэлсүхийн хүч, нөлөөгөөр Ерөнхий сайдын суудалд заларсан тэрбээр мөн л У.Хүрэлсүхийн буулга дор гүйцэтгэх засаглалын тэргүүнээс огцорсон. Л.Оюун-Эрдэнийн оронд Б.Пүрэвдагва Ерөнхий сайд Г.Занданшатарын хажууд суулаа. МАН дахь 1980, 1990-ээд оныхны дунд эрх мэдлийн тулаан хэрхэн өрнөх бол…
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих