Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны улсын төсвийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр (2025.09.01) өргөн барьсан. УИХ-ын намрын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийж, төсөв тойрсон улс төр эхэлнэ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара нар сошиалд “Засгийн газар тойрог бүрт таван тэрбум төгрөг хуваарилах нэрийдлээр гишүүдийг авлигадах гэж байна” гэж мэдэгдсэн. Өнгөрсөн онд улсын төсөв хэлэлцэх үеэр “Хүүхэд, залууст 18 тэрбум төгрөгийн ваучер тарааж, кино үзүүлнэ” гэх дуулиан дэгдээсэн Ч.Номин ч Х.Баасанжаргал, Нара нарыг уухайлан дэмжсэн. Гэвч энэ сэдэв наадмын үеэр хэсэг саринасан ч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Намрын чуулган эхэлмэгц Ерөнхий сайд Г.Занданшатарт тойрог бүрт хуваарилах таван тэрбум төгрөгийн талаар асуулга тавина” гэсэн юм. Харин одоо Ерөнхий сайд Г.Занданшатараас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан 2026 оны улсын төсвийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыны төсвийг хэрхэн тусгасныг 2025 оны төсөвтэй харьцуулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
2025 оны төсөв: 39,753,600,000 төгрөг, үүнээс урсгал зардал 38,753,600,000 төгрөг, хөрөнгийн зардал 1,000,000,000 төгрөг
2026 оны төсвийн төсөл: 33,626.0 сая төгрөг, үүнээс урсгал зардал 33,126.0 сая төгрөг, хөрөнгийн зардал 500.0 төгрөг
УИХ-ын дарга
2025 оны төсөв: 191,022,200,000 төгрөг, үүнээс урсгал зардал 175,422,200,000 төгрөг, хөрөнгийн зардал 15,600,000,000 төгрөг
2026 оны төсвийн төсөл: 158,919.6 сая төгрөг, үүнээс урсгал зардал 155,282.1 сая төгрөг, хөрөнгийн зардал 3,637.5 сая төгрөг
Монгол Улсын Ерөнхий сайд
2025 оны төсөв: 630,245,600,000 төгрөг, үүнээс урсгал зардал 370,196,500,000 төгрөг, хөрөнгийн зардал 260,049,000,000 төгрөг
2026 оны төсвийн төсөл: 370,770.2 сая төгрөг, үүнээс урсгал зардал 330,709.7 сая төгрөг, хөрөнгийн зардал 40,060.6 сая төгрөг
Ирэх оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын захиран зарцуулах төсвийг ийнхүү тусгажээ. Дээр дурдсанаас харвал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 онд захиран зарцуулах төсвийг 2025 оны төсвөөс бууруулсан аж. Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн бодлого баримталж, үргүй зардлыг бууруулна” гэж мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд яам, агентлагуудын орон тоог цомхотгож, зарим агентлагийг татан буулгасан. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарын 2026 онд зарцуулах төсвийг Л.Оюун-Эрдэнийн үед батлагдсан 2025 оны төсвөөс бараг хоёр дахин бууруулахаар төсөлд тусгасан аж.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих