Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа


8-р сарын 29
17 цаг 51 минут

      Төрийн банк “Гялсбанк 3.0”-д бүртгэлтэй харилцагч иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ дунд “Тайланд руу хамтдаа” урамшуулалт аяныг зарлаж байна. Аян наймдугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд аяны хугацаанд 396 харилцагчийг урамшуулахаар боллоо.

Банкны харилцагч иргэдийн хувьд, харилцах данс болон хугацаагүй хадгаламж дахь 300,000 төгрөг тутамдаа, дансанд байршсан хоног бүрийнхээ тоогоор сугалааны эрхтэй болно. Өөрөөр хэлбэл та 1,000,000 төгрөгийг дансандаа 5 өдөр байршуулсан бол 15 сугалааны эрхтэй болох юм. Харин харилцагч байгууллагын хувьд, харилцах данс болон хугацаагүй хадгаламжийнхаа 1,000,000 төгрөг тутамд, дансанд байршсан хоногийнхоо тоогоор сугалааны эрхтэй болно.

Сугалааны эрхтэй харилцагчдыг энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр болон 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хоёр үе шаттайгаар урамшууллын эздийг тодруулна. Эхний шатанд хоёр харилцагчийг, хоёрдугаар шатанд дөрвөн харилцагчийг Тайланд руу аялах эрхээр урамшуулах бол 10 харилцагчийг тус бүр нь 1-5 сая төгрөгийн хадгаламжаар урамшуулна. Мөн сар бүр хоёр харилцагчийг 500,000 мянган төгрөгийн хадгаламжаар урамшуулахаас гадна хугацаатай хадгаламжийн хүүг 4.0 хувиар нэмэгдүүлэх, платинум болон алтан, мөнгөн дансны дугаар олгох, бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл хураамжаас чөлөөлөх зэргээр 380 харилцагчийг урамшуулна.

Урамшууллын эздийг лотторей програм ашиглан тодруулах бөгөөд супер азтануудыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Төрийн банкны “Statebank of Mongolia” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Харин сар бүрийн урамшууллын эздийг дараа сарын 10-ны өдрийн дотор тодруулан урамшууллыг олгоно.

                                          Итгэл төгс – Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа43 минут 44 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 36 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 42 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 49 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 55 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 47 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 50 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.174 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 28 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.