Пэн Лиюанийн зохион байгуулсан аялалд Эрдоган Эмине, Л.Болорцэцэг, Зиорат Мирзиёева тэргүүтэй тэргүүн хатагтай нар оролцжээ


9-р сарын 2
11 цаг 00 минут

      9-р сарын 1-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпины гэргий Пэн Ли юань 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож буй улс, орнуудын удирдагчдын гэргий нарын хамт Тяньжиний Хайхэ голоор аялав. 

Пэн Ли юань зочдыг халуун дотноор угтан авч, тэдэнтэй хамт зургаа авхуулсан байна. Далайн боомт дээр хүүхдүүд "Тяньжиньд таныг хүлээж байна" гэх дууг дуулж, Хятад болон улс, орнуудын төрийн далбааг намируулан угтан авчээ. 

Пэн Ли юань зочдын хамт усан онгоцоор аялж, замдаа Тяньжинь хотын түүх, хөгжлийн талаарх танилцуулга сонсов. Пэн Ли юань хэлэхдээ, Тяньжинь бол түүхэн өв соёл болон орчин үеийн өнгө хосолсон хот бөгөөд Хайхэ гол нь Тяньжинь хотын хөгжил дэвшил, олон талт соёлын нэгдэл, солилцооны гэрч болсон юм. Та бүхэнтэйгээ аз жаргалтай, мартагдашгүй цагийг өнгөрөөхийг хүсэж байна гэжээ.

Пэн Ли юань зочдын хамт голын эрэг дагуух байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхон, цай ууж, яриа өрнүүлж, шанз хөгжим сонсов. Зочид Хятадын уламжлалт соёл, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын гайхалтай амжилтыг өндрөөр үнэлсэн байна.

Уг арга хэмжээнд Узбекистаны Ерөнхийлөгчийн гэргий Зиорат Мирзиёева, Монголын Ерөнхийлөгчийн гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Азербайжаны Ерөнхийлөгчийн гэргий Алиева Мехрибан, Туркийн Ерөнхийлөгчийн гэргий Эрдоган Эмине, Арменийн Ерөнхий сайдын гэргий Пашинян Анна Акопян, Балбын Ерөнхий сайдын гэргий Шерпа Шакьяа, Египетийн Ерөнхий сайдын гэргий Хассебелла, Малайзын Ерөнхий сайдын гэргий Азиза Изхар, Ираны ерөнхийлөгчийн охин Захра нар оролцжээ.

Г.Бямба



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа26 минут 6 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 19 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 32 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 37 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 30 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 33 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.174 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 10 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.