Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.02) Төрийн ордонд албан ёсоор угтан авч мэндчиллээ. 


Тэрбээр зочдын хамт Их Эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатаж, Эрхэмсэг ноён Жерард Браунли хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд анх удаа парламентын удирдлагын түвшний албан ёсны айлчлал төдийгүй харилцааг шинэ шатанд онцлог ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна
390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна.gif)

Сэтгэгдэл бичих