Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа


9-р сарын 2
12 цаг 45 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бээжин хотноо уулзав.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирж оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар дээрх арга хэмжээнүүдэд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү ялалтыг авчрахад Монгол Ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн армитай хамтран Зүүн хойд Хятадыг чөлөөлөх байлдааны ажиллагаанд оролцон өөрсдийн алтан амиа зориулан баатарлаг гавьяа байгуулсныг онцлон тэмдэглэлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж буйг талууд онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах тодорхой асуудлуудаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсаас гаргах уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтын төмөр замын холболтын ажлыг урагшлуулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг саналыг монголын талаас дэвшүүлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр талын хамтран хэрэгжүүлж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор зэрэг төсөл нь хоёр талын хамтын ажиллагааны чухал ололт амжилт гэдгийг тэмдэглэв.

Мөн хятадын талаас дэвшүүлсэн санал санаачилгуудыг монголын тал дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, эдгээр санал санаачилгын хүрээнд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов.

Тухайлбал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн талууд хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

1.     “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын протокол”,

2.     “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

3.     “Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

4.     “Тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар (Үндэсний баталгаажуулалт, итгэмжлэлийн удирдах газар) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

5.     “Монголын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Хятадын мэдээллийн групп хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 цаг 14 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.