Шинэ Зеланд, Монгол Улсын парламент хоорондын харилцаа шинэ түвшинд хэрэгжиж эхэллээ


9-р сарын 2
12 цаг 59 минут
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-тай өнөөдөр /2025.09.02/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. 
 
Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли-гийн айлчлал нь тус улсаас Парламентын даргын түвшинд Монгол Улс дахь анхны айлчлал болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж, түүхэн айлчлал хийж буй Шинэ Зеландын парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэхийн сацуу Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2025 онд тохиож байгаа тул баярын мэндчилгээг дэвшүүлэв.
Ноён Ж.Браунли тэргүүтэй Шинэ Зеландын парламентын гишүүдийн энэхүү айлчлал нь хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг ажил хэрэг болгох, парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол, Шинэ Зеландын эдийн засгийн тулгуур салбар буюу хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тухайлбал хонины ноос хяргах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн туршлагыг нутагшуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах өргөн боломжтойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.  
​Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли хоёр улсын харилцаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжсөөр байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхимд 1996 оноос хойш сонгогдон ажиллаж буй гишүүний хувьд тэрбээр Монгол, Шинэ Зеландын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Монгол Улс 1992 оноос хойш парламентын засаглалаа бэхжүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх зэргээр шаргуу ажиллаж буйг сайшаалаа. Монгол Улсын Их Хурлын “Гурван төгөлдөршил”-ийн бодлого дахь хууль цаг үеэ дагаж өөрчлөгддөг байх зарчим нь Шинэ Зеландад чухал шаардлагатай байгаа талаар дурдлаа.
Энэхүү айлчлал нь Монгол, Шинэ Зеландын харилцааны 50 жилийн ойг дээд түвшинд тэмдэглэж, хоёр улсын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон гэдгийг талууд харилцан тэмдэглэв.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Шинэ Зеландын хонины ноосыг эрчимтэй хяргах орчин үеийн техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлж, малчдын амьдрал ахуйд бодит хувь нэмэр оруулж буй “Шейр Монголиа” ашгийн бус байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсныг талууд сайшаан тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 27 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна8 цаг 32 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна8 цаг 36 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна8 цаг 41 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ8 цаг 43 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна8 цаг 46 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 46 минутын өмнө“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна9 цаг 50 минутын өмнөСидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив9 цаг 55 минутын өмнөБ.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.