Отгонтэнгэр уулын мөнх цас сүүлийн 20 жил 3.6 дахин багасжээ


9-р сарын 2
16 цаг 53 минут

       Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын цасан бүрхүүлийн хэмжээ багасжээ.

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул нь далайн түвшнээс дээш 4021 метрийн өндөрт оршдог.

Уулын цасан бүрхүүлийн хэмжээ 2005 онд 220.6 га байсан бол 2015 онд 46.4 га болж 10 жилийн хугацаанд 174.2 га-аар багасжээ. Хамгийн сүүлийн судалгаагаар 2024 онд Отгонтэнгэр хайрхны мөнх цас, цасан бүрхүүлийн хэмжээ 34.7 га болж багассан байна. Өөрөөр хэлбэл уулын цасан бүрхүүлийн хэмжээ сүүлийн 20 жилд 6.3 дахин багасжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр Монгол орны мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багассаар байгаа талаар ЦУОШГ-аас онцгойлон мэдээлсэн юм.   

Дулаарал эрчимтэй явагдаж өндөр уулын мөнх цас, мөсөн гол их хэмжээгээр хайлаад байвал тэндээс эх авах гол мөрний урсцын хэмжээ буурдаг байна. Улмаар гол даган аж төрж буй иргэдийн амьжиргаа болон нийгэм, эдийн засагт олон тооны сөрөг үр дагаврыг бий болгодог.  

Монгол орны мөсөн голууд эрчимтэй хайлж, сүүлийн 70 жилд мөстлөгийн талбай 30 хувиар багассан статистик үзүүлэлт ч бий. Энэ нь бидний цэвэр усны нөөцөд ноцтой аюул учруулж байна гэсэн үг. Мөнх цастай уулын цасны хэмжээ багасах, мөсөн голуудгүй бол усгүй болно. Гол, нуур, булгийн эх үүсвэр багасна. Усны хүртээмж буурч, хомсдол үүснэ. Тиймээс бид одооноос усны хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй. Байгалиа хамгаалж, нөхөн сэргээх, иргэдэд энэ талын мэдлэг ойлголтыг өгөх хэрэгтэй юм гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.  

Дашрамд, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын хувьд усны нийт нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг мөнх цас, мөсөн голууд багассаар байгаа. Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын хэмжээ сүүлийн 80 гаруй жилд 40 орчим хувиар багассан судалгаа гарсан. Тиймээс эко системийн тэнцвэрт байдлыг хамгаалахад анхаарах шаардлагатай байгаа”-г онцолсон байна.

Мөн НҮБ-аас дэлхийн усны өдрийг энэ жил “Мөсөн голыг хамгаалах нь” /Glacier Preservation/ уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ. 

Отгонтэнгэр уулын мөнх цасны хайлалт 2005-2024 оны байдлаар ийм талбайтай хайлжээ

Эх сурвалж: Б.Мягмарсүрэн "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна39 минут 49 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв46 минут 28 секундын өмнөГ.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна1 цаг 3 минутын өмнө“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.