Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана


9-р сарын 3
9 цаг 58 минут

         Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог /2025-09-02/ хүлээн авч уулзлаа. 

Дэлхийн банк 1991 оноос хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. 

Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар танилцууллаа. Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон шилжилт, цахим шилжилт, төрийн бүтээмж, татварын шинэчлэл зэрэг асуудлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгаж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.

Хатагтай Мануэла В.Ферро Ковид-19 цар тахлын дараа Монгол Улс эдийн засгаа түргэн хугацаанд сэргээсэн амжилтыг онцлоод, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц гарч буйг тэмдэглэлээ. Мөн Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар ч чухал гэдгийг онцоллоо. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г. Занданшатар онцоллоо. Энэ чиглэлд Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан бөгөөд Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын улаан хивсэн дээрх нэгдэл ба Трампын ганцаардал2 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа3 цаг 6 минутын өмнөЭр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг3 цаг 14 минутын өмнөУ.Хүрэлсүх М.Энхболд, Сү.Батболд нарыг Бээжинд урьж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын их хурлыг товлоогүй байна3 цаг 36 минутын өмнөМонгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө5 цаг 37 минутын өмнөОрлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана5 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 цаг 57 минутын өмнөОтгонтэнгэр уулын мөнх цас сүүлийн 20 жил 3.6 дахин багасжээ9 сар 2. 16:53Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов9 сар 2. 14:05Шинэ Зеланд, Монгол Улсын парламент хоорондын харилцаа шинэ түвшинд хэрэгжиж эхэллээ9 сар 2. 12:59Сэрэмжлүүлэг: Хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ9 сар 2. 12:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9 сар 2. 12:45УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлиг хүндэтгэн угтан авлаа9 сар 2. 11:13Пэн Лиюанийн зохион байгуулсан аялалд Эрдоган Эмине, Л.Болорцэцэг, Зиорат Мирзиёева тэргүүтэй тэргүүн хатагтай нар оролцжээ9 сар 2. 11:00“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоов9 сар 2. 10:39Төсөв 2026: 01, 02-ын төсвийг 6-33 тэрбумаар бууруулж, Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнээс 260 тэрбум төгрөгөөр бага төсөвтэй байхаар тооцжээ9 сар 2. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 2. 8:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан9 сар 2. 8:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9 сар 1. 19:28Л.Оюун-Эрдэнийн оронд У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагва энд гарч ирэв9 сар 1. 19:16АН 2027 он угтсан улс төр: Л.Гантөмөр, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноос хасагдлаа9 сар 1. 16:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай9 сар 1. 16:22Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь9 сар 1. 16:18Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ9 сар 1. 16:13Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа9 сар 1. 16:08Г.Эрдэнэтуяа: Стратегийн гэсэн тодотгол зүүчихээд “34-51 хувийг төр эзэмшинэ” гэж байгаа нөхцөлд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй9 сар 1. 13:06УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ9 сар 1. 12:08Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна9 сар 1. 12:05Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв9 сар 1. 9:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.