Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.




Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм хүрсэн, мөн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн тухайн үеийн түүхэн гэрэл зургуудыг дурсгав.
1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг Жанбэй хошуунд орж ирэн, Хятадыг чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдсан түүхтэй.





Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэргийг хурандаа генерал И.А.Плиев удирдаж, бүрэлдэхүүнд нь 27 дугаар моторжуулсан явган бригад, 13 дугаар мото хороо, 7 дугаар хуягт бригад, 3 дугаар артиллерийн хороо болон Монголын зарим морьт ангиуд орсон байв.
Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт цэргийн 56 байлдагч, Зөвлөлтийн улаан армийн 67 цэрэг амь насаа алдаж, Хятадын ард түмнийг чөлөөлөх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан юм.
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдыг Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулсан байна.



Facebook
Twitter
Youtube


У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих