Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тяньжинд ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож, яг одоо Бээжинд цэргийн парад үзэж буй. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын дарга асан Сү.Батболд, М.Энхболд нар багтаж, Жанчхүүгийн даваан дээр Монгол цэргүүдийн дурсгалыг хүндэтгэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хамт улаан сарнай барин зогсож буй гэрэл зураг анхаарал татна. МАН-ын их хурлыг 2025 оны есдүгээр сард хуралдуулахаар албан бусаар товлосон. Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон Л.Оюун-Эрдэнэ энэ их хурлын үеэр намын даргын суудлаа тавьж өгөх ёстой. Огцорсноосоо хойш хилийн чинадад нэг хэсэг нам гүм амьдарч байгаад ирсэн тэрбээр төд удалгүй Монголд ирж, МАН, АН-ынхантай нууц уулзалт хийж байгаа. Архангай, Өвөрхангай, Говьсүмбэрт МАН, АН-ынхантай “болзсон” тэрбээр саяхан Их тэнгэрт болсон МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны үе үеийн удирдлагуудын уулзалтад оролцоогүй. Эрх баригч хүчний их хурлыг Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд товлох ёстой ч одоо болтол таг чиг байна. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг блокоо улам өргөжүүлж байна. Экс хүргэн Б.Пүрэвдагва нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг залуустай хийх уулзалтын анхны зочноор урьж “Рио парк”-т нэг үдшийг хамт өнгөрүүлсэн бол У.Хүрэлсүх М.Энхболд, Сү.Батболд нарыг Бээжинд урилаа. Эл дүр зургаас харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН дахь 90-ээд оныхноос гадна 60-аад оныхны хүчийг нэгтгэж, эрх баригч хүчний их хурлын өмнөх бэлтгэлээ базааж байна. М.Энхболдын хувьд, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай өрсөлдөж, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Шударга 5”-ын “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн акцийн үеэр УИХ-ын даргаас огцорч байсан. Сү.Батболдын тухайд ч мөн адил Х.Баттулгын мөнхийн дайснуудын нэг. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй юм. Ямартай ч У.Хүрэлсүх Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг блокоо улам тэлж, Б.Пүрэвдагва тэргүүтэй 90-ээд оныхныг 80-аад оныхны өөдөөс гаргаж ирлээ. Улс төрд У.Хүрэлсүх ийнхүү ээлжит нүүдлээ хийж буй үед Л.Оюун-Эрдэнэ МАН-ын их хурлаа товлон хуралдуулахгүйгээр цаг хожих болов уу, яах бол... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сард Чех улсад айлчлах үеэр МАН-ын генсек Я.Содбаатар, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт нар айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байсан. Түүнээс хойш хоёрхон сарын дараа Л.Оюун-Эрдэнийг огцруулах улс төр эрчээ авч албан тушаалаас нь огцруулсан.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна
Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна
Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо
О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна

Сэтгэгдэл бичих