Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа


9-р сарын 3
12 цаг 41 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохын зэрэгцээ Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, эдүгээ бүс нутагтаа найрсаг хөршийн үлгэр жишээ харилцаа болон хөгжиж буйг онцлон тэмдэглэв.

Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Бүс нутаг, олон улс дахь хамтын ажиллагааны хүрээнд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр бэлчээр, усны нөөцийн нэгдсэн менежмент, уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон дэд бүтцийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэгт хятадын тал манлайлан хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлэв.

Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хийсэн гурван талын VII уулзалт амжилттай болж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг эрчимжүүлэх, байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатайг тэмдэглэж, эдгээр төсөл нь гурван улсын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян хэлэхдээ, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага, чиглэл дор хурдацтай хөгжиж байгаа бөгөөд талуудын тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгоход Хятадын Төрийн зөвлөлөөс өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.

Цаашид хоёр тал болон гурван талын төслүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, ажил хэрэг болгохын төлөө байгааг мэдэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын улаан хивсэн дээрх нэгдэл ба Трампын ганцаардал2 цаг 25 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа3 цаг 14 минутын өмнөЭр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг3 цаг 22 минутын өмнөУ.Хүрэлсүх М.Энхболд, Сү.Батболд нарыг Бээжинд урьж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын их хурлыг товлоогүй байна3 цаг 44 минутын өмнөМонгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө5 цаг 45 минутын өмнөОрлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана5 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан7 цаг 5 минутын өмнөОтгонтэнгэр уулын мөнх цас сүүлийн 20 жил 3.6 дахин багасжээ9 сар 2. 16:53Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов9 сар 2. 14:05Шинэ Зеланд, Монгол Улсын парламент хоорондын харилцаа шинэ түвшинд хэрэгжиж эхэллээ9 сар 2. 12:59Сэрэмжлүүлэг: Хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ9 сар 2. 12:50Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9 сар 2. 12:45УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлиг хүндэтгэн угтан авлаа9 сар 2. 11:13Пэн Лиюанийн зохион байгуулсан аялалд Эрдоган Эмине, Л.Болорцэцэг, Зиорат Мирзиёева тэргүүтэй тэргүүн хатагтай нар оролцжээ9 сар 2. 11:00“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтоов9 сар 2. 10:39Төсөв 2026: 01, 02-ын төсвийг 6-33 тэрбумаар бууруулж, Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнээс 260 тэрбум төгрөгөөр бага төсөвтэй байхаар тооцжээ9 сар 2. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 2. 8:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан9 сар 2. 8:30Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9 сар 1. 19:28Л.Оюун-Эрдэнийн оронд У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагва энд гарч ирэв9 сар 1. 19:16АН 2027 он угтсан улс төр: Л.Гантөмөр, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноос хасагдлаа9 сар 1. 16:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай9 сар 1. 16:22Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь9 сар 1. 16:18Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ9 сар 1. 16:13Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа9 сар 1. 16:08Г.Эрдэнэтуяа: Стратегийн гэсэн тодотгол зүүчихээд “34-51 хувийг төр эзэмшинэ” гэж байгаа нөхцөлд ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй9 сар 1. 13:06УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ9 сар 1. 12:08Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна9 сар 1. 12:05Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв9 сар 1. 9:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.